Нийгмийн

Шинэ жилээр үзэхэд таатай мэдрэмж төрүүлэх кинонууд

Өнөөдөр зул сарын баяр. Бид та бүхэнд шинэ жилийн тухай, түүнтэй холбоотой кинонуудыг хүргэж байна. Мөн та ч бас шинэ жилээр өөрийн үзэх дуртай киногоо сэтгэгдэл хэсэгт бичиж бусадтайгаа хуваалцаарай.


Love Actually

“Хайр дурлал бидний эргэн тойронд. Үнэхээр хаа сайгүй” гэсэн үгээр эхэлдэг энэ киног 100 удаа үзсэн ч уйдахгүй байх. Өөрийн гэрийн үйлчлэгчид дурласан зохиолч, хөгширч буй рок-од, уйдсан ерөнхий сайд, бэлэвсэн эхнэр нөхрүүд, порно-жүжигчид зэрэг киноны баатрууд маань нэг чухал юмны гэрч болох шиг. Тийм ээ тийм хэтрүүлж байна. Амьдралд ийм байдаггүй. Гэхдээ энэ бол кино-мөрөөдөл учир шүүмжлэгч нар минь бүү сандар.

Home Alone

1990 онд Крим Коламбусын хийсэн энэ киногүйгээр шинэ жилийн өдрүүд өнгөрнө гэж үгүй. Өөрийнх нь эсрэг дайсагнаж байгаа томчуудын ертөнцийн үл бүтэх нэгэн хэсэгтэй тэмцэж ялж буй бяцхан хүүгийн хөгжилтэй тулаан бидний сэтгэлд үнэхээр гүн шингэжээ.

The Holiday

Аливаа өөрчлөлт ихэнхдээ сайн зүйл авчирдаг гэдгийг үзүүлсэн жинхэнэ өвлийн, сэтгэлд нэг л ойр дулаахан, сайхан кино билээ. Ялангуяа амралтын өдөр эсвэл кино үзэх үедээ ч утсаа унтраахаасаа айдаг орчин цагийн бидэнд бүр ч сургамжтай. Киноны дараа Камерон Диаз, Кейт Уинслет нар шиг хаашаа ч юм хол газар явж элдэв адал явдалтай учирмаар ч юм шиг.

Bridget Jones’s Diary

Бид энэ кинонд дуртай. Туулайн хувцас өмссөн, эргэн тойрныхон түүний тухай юу бодож байгааг үл хайхрах Брижит Жонесийн түүхийг тухлан сууж янз бүрийн амттай зүйл уунгаа үзэх нь өвлийн үдшийн нэгэн жаргал мөн билээ. Serendipity Яршиг төвөг багатай, өөрт таарсан инээд хөөртэй, сайн жүжигчид тоглосон, шинэ жилийн баярын уур амьсгалыг жинхэнээр мэдрүүлэх хамгийн зөв кино гэвэл зохих байх. Хайртай хүнтэйгээ цуг баймаар, хажууд тань байхгүй бол яг л киноны гол дүрийн баатруудын гэнэтийн уулзалт шиг тийм сайхан зүйл мөрөөдмөөр.

A Christmas carol

Бидний жагсаалтанд зүй ёсоор орсон цорын ганц хүүхэлдэйн кино. Шинэ жилийн уур амьсгалыг үнэртүүлсэн, үлгэрийн гэмээр энэхүү хүүхэлдэйн кино нь Чарьз Диккенсийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн юм. Гол дүр болох санхүүч Скружа энэ дэлхийд хамгийн их гутаж гунихарсан, итгэл алдсан хүнийг ч шинэ жил дахин сэргээж, баярлуулж чаддаг гэдэгт итгүүлнэ.

The Family Man

Америкийн инээдмийн, уянгын, хэв шинжит гэмээр кино үзэхээр суусан ч яг л “толгойдоо буудуулах” мэт болгодог кино бас бий. Түүний нэг бол энэ кино бөгөөд шинэ жилийн жирийн сайхан түүхээр халхавч хийж хүний амьдралын сайн сайхан, гэр бүлийн үнэ цэнэ чухам юунд байдгийг  харуулсан, үзэгч олноос талархал хүртсэн энэ киноны гол дүрд Николас Кейж тоглосон билээ.

Noel

Сьюзен Сарандон, Пенелопо Круз нарын тоглосон энэ кинонд шинэ жилийн өмнөх Нью Йорк дахь уйтгар гуниг, алжаал ядаргаа гарах ба жирийн хүний амьдрал, ямар ч онцгой зүйл үгүй мэт боловч тун ойрхон ямар нэг ид шидийн зүйл болох ч юм шиг. Тэрхүү ид шид цөөхөн тааралдаж болох байлаа ч ядаж жилд нэг удаа яах аргагүй болдог л юм даа.

New Year’s Eve

Шинэ жилийн үдшийн тухай энэ кинонд 8 жижигхэн түүх гарах ба хоорондоо холбогдох эдгээр түүх нь  бидэнд нэгнийгээ хайрлах, өршөөх, нэг нэгнийгээ үнэлэхийг зааж өгнө. Шилдэг жүжигчид олноор тоглосон энэ киноны хөгжим ч бас танд таалагдана гэдэгт итгэж байна.

Charlie And The Chocolate Factory

Тим Бертоны энэхүү кино бүх л зүйлээрээ гайхамшигтай. Тайз засал, тусгай эффект, алиа хошин, гүн ухаан, тун буурьтай бодож хийсэн шоколадны үйлдвэр гээд л… Тийм ч учраас энэ кино хүнд жинхэнэ баяр, хөөр, сайхан сэтгэгдэл бэлэглэдэг бизээ.

Вечера на хуторе близ Диканьки

Сонгодог урлагт нас гэж үгүй. Гоголийн “Христосын мэндэлсэн өдрийн (Рождество) өмнөх шөнө” зохиолоор хийсэн энэ кино бараг 50 жилийн өмнө хийгдсэн ч түүний баатрууд одоо ч хурц, тод, амьд гэрэлтсээр. Согтуу хүнээр элдэвлэх чөтгөр, дархан өөрийн хайрт Оксанадаа хэрхэн гутал олсон, тэр гутал хэнийх байсан, гэдэст Пацюк яаж өөрийн чанамлаа идсэн … гээд олон сонирхолтой, инээдтэй, гэнэн ч гэмээр зүйлс гарах болно.

Lost Christmas

Бидний урьд өмнө үзээгүй шинэ жилийн үдшийн тухай түүх. Энд ид шид, эмгэнэлт явдал холилдох ба кинонд тийм ч их шинэ жилийн тайз засал, улаан хацарласан Санта Клаус гараад байхгүй ч… та энэ киног үнэн сэтгэлээсээ үзэж , кинондоо сүлэлдэн уусч байж тэрхүү гүн гүнзгий, агуу чухал зүйлийг мэдрэх болно.

Harry Potter and Sorcerer’s Stone

Залуу шидтэн Харри Поттер болон түүний найз нарын түүх шинэ жилтэй холбогдох зүйл бага ч гэсэн энэ баярыг энэ киногүйгээр төсөөлөхөд бэрх. Магадгүй шидэт саваагаар ганц саваад л уул шиг их амттантай болмоор ч юм уу, үл үзэгдэх цув нөмөрч алга болмоор … зэрэг кинонд нэвт шингэсэн шидэт уур амьсгал л ийм болгосон биз ээ.

200 cigarettes

Энэ кинонд бялхаж цэнгэсэн их баяр жаргал байхгүй ч залуу цагийн хайхрамжгүй байдал, хөнгөн бөгөөд чөлөөтэй хайр дурлал, таарсан хөгжилтэй явдал бий бөгөөд танд баярын арай өөр уур амьсгал авчирна.

Jingle All The Way

Хүүхдэд таарсан гэнэн, бодит байдлаас хол боловч нэг л зөөлөн дулаан энэ кинонд үр хүүхэддээ хайртай хүн тэднийгээ баярлуулах гэж, дуртай бэлгийг нь авч өгөх яаж тэмцэж бүтэлгүйтэж байгаа тухай энэ кинонд гардаг. Энэ удаа Арнольд Шварцнеггер ямар нэг харь гаргийн дайсан, элдэв киборгтой биш харин өөртэй нь л адил жирийн нэгэн эцэгтэй өрсөлдөнө.

Joyeux Noël

Дайн дажин, шинэ жил гэсэн хоорондоо эвлэршгүй ч юм шиг хоёр үйл явдал. Гэвч дайн болж буй газрын нуувчинд, хүн чанараа алдаагүй ганц ч гэсэн хүн байхад шинэ жилээр тэд алалцах биш харин тамхиа солилцож, шинэ жилийн мэнд хүргэлцэх үе бас бий.

While You Were Sleeping

Хамгийн энгийн зохиол, хамгийн энгийн харилцан яриа, жүжигчдийн жирийн л нэг тоглолт бүхий энэ киног үзээд дахин үзмээр санагдахгүй байхын аргагүй. Үргэлж мөнхийн сэдэв болсон Үнсгэлжин, Ханхүүгийн бас нэгэн хувилбар болсон энэ түүхийг урьдаас бид мэдэх ч дахин дахин үзмээр.

Kate & Leopold

Утга уянгын болон инээдмийн киноны төгс зохицол. Шинэ жилээр бид бүгдэд бүх л цаг үеийн, бүх насныхны, бүх л улс орны хүмүүсийн зүрх сэтгэлийг татах хайр дурлал болон түүний төлөөх тэмцлийг үзэх дуртай. Kate & Leopold бол чухам тэр кино маань мөн билээ. Чародеи Энэ бол ЗХУ-ын үед бүтээсэн, үзсэн хүн болгоны хайрладаг цөөхөн киноны нэг. Жүжигчид, хөгжим, алиа хошин, үйл явдал нь танд ид шидэд итгэх итгэл төрүүлэх бизээ.

Sleepless in Seattle

Энгийн боловч сэтгэл хөдөлмөөр энэхүү кино таны зүрх сэтгэлд өгөх сайхан бэлэг болно. Энд бүх л зүйл бий бөгөөд Том Хэнксийн тоглосон ганц бие, царайлаг залуу болох гол дүр, энгийн боловч дур булаам Мэг Райан хоёр байхад л олон юм ойлгомжтой болно.

Ирония судьбы, или С легким паром

Шүтээн болсон энэ кино шинэ жилийн нэгэн салгаж болшгүй хэсэг болжээ. Энэ киног зөвхөн хайрлах биш түүнийг үнэлдэг, хүндэлдэг. Энэ кино нь үргэлж мөнхийн баяр баясгалан, шинэ жилийн уур амьсгалын эх үндэс болдог, болсоор ч байх биз.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button