Генерал С.Ганбат батлан даалтад гарч, Б.Хурцыг хамгаалж яваа юу

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг жагсаал санхүүжүүлсэн эсэх тухай мэдээллүүд өнгөрөгч долоо хоногт хөвөрсөн билээ. Улмаар утасны үзүүр тийш эргэж, түүнийг баривчлах эсэх тухай асуудал гараад намжсан.
Тэгвэл ТЕГ-ынханд саатуулагдсан генерал С.Ганбатын нэр түүнтэй холбогдож эхэлжээ. Тодруулбал, Б.Хурцыг баригдах дээрээ тулахад түүнийг хамгаалж, өмгөөлж яваа гэгдэв.
Уг нь тэрбээр 2021 оны долоодугаар сард ТЕГ-ынханд гэрээсээ саатуулагдаж байсан билээ. Түүний гэрээс 500 мянган ам.доллар, 50 орчим бууны төрлийн галт зэвсэг, төрийн нууцад хамааралтай байж болох материалууд, тагнаж чагнах зориулалт бүхий төрийн данстай төхөөрөмжүүд олдсон гэгддэг. Харин эх сурвалжуудын мэдээллээр гүйцэтгэх ажиллагааны явцад цугларсан баримт материалаар бусдыг сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхдэг гэх мэдээллийн мөрөөр нь Тагнуулын байгууллага ажиллагаа явуулахад хүрсэн тухай мэдээлэгдэж байв.
Тэгвэл батлан даалтад гарчихсан жагсаал цуглаантай нэр нь холбогдож эхлээд байна.
Генерал С.Ганбатын хувьд: Хууль хүчнийхэн дундаа “Сийлээ Ганбат” нэрээрээ нэлээд алдартай нэгэн юм. Саатуулагдахаасаа дөрөвхөн сарын өмнө буюу гуравдугаар сард Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас Бригадын генерал цолоо гардаж байсан юм. Улс төрийн хүрээндээ УИХ-ын дарга Г.Занданшатарын ойрын хүн гэгддэг. Г.Занданшатараар овоглогддог “Нэг Монгол” нэгдэлд Баянхонгорынхан гэдэг утгаараа идэвхтэй оролцсоор ирсэн. Түүний хүү Пүрэвсүрэн нь Монголбанкны Тамгын газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг байна. Улс төрийн хүрээнд яригдаж буйгаар, С.Ганбатын хүү Пүрэвсүрэнг Г.Занданшатар Хөгжлийн банкны “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдоход нь нөлөөлж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хам хэрэгтэнгүүдэд бүү итгэ
Buzrtai ymnuudad huuliig bur sain medruuleed ogoh heregtei
Тийм боломжийг битгий олгл
Нэг төмөр авсан болохоороо өмгөөлөх ёстой байдаг юм уу
Bulai2
iimerhuu doldoi muuhai yumnuud z##laasai
Женкогоос цол хэргэм авсан нөхдүүдбүгв шорон шаах юм даа Женкодоо байна уу авсан хүмүүсдээ байна уу
Ийм генер## байдгийг мэдэхгүй л юм байна. ОДОО Ч ГЕНЕРАЛ ЯМАА ХОЁР ОЛШИРСОН ДОО.,ЗАМАА Ч АЛДАЖДЭЭ.
Худлаа мэдээ тараагаад, нүүрсний хэргээ саармагжуулах зорилготой,
Булхай бүхэн илэрдэг хорвоо шүү!
Цэрэг, цагдаа, онцгойгын хүмүүсийг дандаа худлаа муулж, шантаажилж байдаг сайтдаа
Худлаа юм бичээд бхын