АНУ, Канадад их хүйтний улмаас хүмүүс осгож байна

АНУ, Канадын нутагт орж ирсэн хойд туйлын хүйтэн уур амьсгалын улмаас дээрх улсуудад багаар бодоход 38 хүн нас баржээ. АНУ-д 34 хүн нас барсны ихэнх нь орон гэргүй ядуус олонтой Баффало, Нью Йорк хотуудад ногдсон бол Кандад амиа алдсан дөрвөн хүн халтиргаа гулгаанаас үүдэлтэй авто ослоор амиа алджээ.
АНУ-д их хүйтрэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд зогсож, эрчим хүчний дутагдагдал үүсдэг. Энэ ёсоор хэрэглэгчид эрчим хүчгүй болж эхэлсэн. Хангамжгүй болсон хүн амын тоо оргил үедээ 1.7 сая хүрч байсан бол бага, багаар сэргээсээр өчигдөр 200 000 орчим хэрэглэгч л цахилгаангүй амарчээ.
Энэ жилийн Зул сарын баярын өдрүүд түүхэн дэх хамгийн хүйтэн нь болж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Их хүйтнээс үүдэлтэйгээр 1000 гаруй нислэг цуцлагдсанаас олон хүн Зул сараар хайртай хүмүүстэйгээ хамт байж чадаагүй бөгөөд 55 сая орчим хүн хүйтнээс бролж хохирох эрсдэлтэй байгаа юм.
Нью Йорк мужийн захирагч, Баффало хотоос гаралтай Кэти Хоукл энэ удаагийн их хүйтрэлтийг түүхэнд бичигдэнэ гэж тодорхойлжээ. Хүйтнээс болж хүн осгож нас барсан тохиолдол Нью Йорк, Баффалогоос гадна Вермонт, Охайо, Миссури, Висконсин, Канзас, Колорадо мужид гарчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hasah hed hureed bgaag bichihgui bj bitgii hudlaa bicheed bai