Чарльз хаан “Зул сарын баяр”-ын мэндчилгээндээ иргэдийнхээ амьжиргаанд санаа зовжээ

Их Британийн хаан Чарльз III ард иргэдэдээ анх удаа мэндчилгээ илгээлээ. Тэрбэрэ илгээсэн мэндилгээндээ “Зул сарын баярын мэндчилгээ”-ндээ иргэдийнхээ амьжиргаанд санаа сэтгэл ихээхэн чилж байгаа агуулга оруулжээ. "Цахилгааны төлбөрөө төлж, гэр бүлээ хооллож, дулаацуулах гэж тэмцэж буй хүмүүсийн хувьд их түгшүүр, тодорхойгүй байдал зовоож байна” гэж тэрбээр онцлоод хүнлэг, ядууст туслах сэтгэлтэй байхыг шашны итгэл үнэмшилтэй хослуулан ятгасан байна.
Чарльз хаан Зул сарын баяраар ард иргэдэдээ мэндчилгээ дэвшүүлснээс гадна Гэгээн Жоржийн сүмд талийгаач ээжийнхээ шарилд очиж хүндэтгэл үзүүлсэн байна.
Дашрамд, талийгаач хатан хаан Элизавета II Зул сарын баярын мэндчилгээг телевизээр анх удаа хэлсэн бөгөөд энэ уламжлалыг тогтоосон хүн юм. Тэрээр өнгөрсөн жил хэлсэн мэндчилгээндээ үнэт зүйл, өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэх асуудлыг онцолж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.