НИЙГЭМНийгэм мэдээ

"Төв талбайн хашаа хайсыг өнөө маргаашдаа буулгана"

Шинэ жилийн баяр дөхсөн ч манай Төв талбай хашаа хайс босгосон, иргэдэд хаалттай байна.

Урт удаан хугацаанд өрнөсөн цар тахлын дараа тэмдэглэн өнгөрүүлж буй гэх утгаараа, мөн бараа бүтээгдэхүүний үнэ, инфляцын өсөлт, нийгмийн хүнд нөхцөл байдал үүссэн энэ цаг үед шинэ жилийн баяр иргэдийн сэтгэл санааг бага ч атугай дээрдүүлж буй.

Харамсалтай нь эдгээр өдрүүдэд хашаа хайсаар Сүхбаатарын талбайг хаасан нь иргэдийг бухимдуулж, баярын уур амьсгалд ч нөлөөлж буй.

Тэгвэл Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас хашаа хайсыг хэзээ буулгах талаар тодруулсан юм.

Ингэхэд "Өнөөдрөөс хашаа хайсыг буулгахаар ярилцаж байгаа. Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон гурван яамтай холбоотой үйл ажиллагаануудыг Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм билээ. Тиймээс өнөө маргаашдаа хашаа хайсаа авна гэж тооцоолж байгаа. Хашаа хайс босгосон ч гэлээ хүүхдүүдийг оруулж тоглуулж байгаа. Жагсагчдын улмаас хүүхдүүд тоглоход хүндрэлтэй байдал үүссэн.

Угтаа бол жагсагчдад зориулан СТӨ-д өрөө гаргаж өгсөн. Жагсагчид өөрсдөө хүсэлтээ гаргаад өрөөтэй болсон хэдий ч үүний дараа өөр хүсэл сонирхолтой хэсэг бүлэг этгээд суулт зарлаж, талбайд өдрийг өнгөрөөх болсон. Гэсэн хэдий ч баярын үйл ажиллагаа, иргэдийн тав тухын тулд хашаа хайсыг буулгана" гэлээ.

Товчхондоо Төв талбайн хашаа хайсыг буулгах өдөр нь тодорхойгүй хэдий ч өнөө маргаашдаа буулгах болно хэмээн холбогдох албаны хүмүүс нь мэдээлэл өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-26 14:18

Жагсагчид тавих шаардлагаа маш тодорхой, биелэгдэх боломжтой, нийгэмд ######шгүй тулгамдсан асуудлаар шаардлага тавь. тухайлб##: Их хурлын гишүүдийн х##дашгүй дархан эрх гэдэг зүйлийг хуулиас хасуулах маш тодорхой шаардлага тавь л даа. энэ бол ус агаар шиг хэрэгтэй, хулгайчид нуугдах боломж хаах асууд## шүүдээ. УИХ үүнийг 1 цагийн дотор ч шийдэж чадна. энэ шаардлага биелбэл хулгайчдыг ордноос чихдээд чирээд шоронд шилжүүлнэ шүүдээ хуулийн байгууллага

Зочин хн
Зочин хн
2022-12-26 14:21

их хурлын гишүүдийн х##дашгүй дархан эрх гэсэн зүйлийг хуулиас хасах шаардлага тавь жагсагчид аа.бодитой ийм зүйл түмэнд хэрэгтэй

Зочин
Зочин
2022-12-26 16:40

Баярлаж яваа хүмүүсйг оруулад жагсагчдыг гаргах хэрэтэй.

Холбоотой мэдээ

Back to top button