Гадаад мэдээДЭЛХИЙ
“Тоттенхэм” “Боксинг дэй”-гээр ДАШТ-д орсон одуудаа амраана

Английн Премьер лигийн “Тоттэнхэм хотспур” баг “Боксинг дэй”-н тоглолтуудад дан ДАШТ-д ороогүй тоглогчдоо гаргахаар болжээ. Ерөнхий дасгалжуулагч Антонио Конте ингэж шийдсэн байна.
Премьер лигийн тоглолтууд ДАШТ дуусаад дөнгөж найм хоногийн дараа эхэлж байгаа тул тоглогчид сэргэлт авч амжихгүй гэж тэрбээр тооцоолсон тул шигшээд тоглосон Уго Льорис, Кристиан Ромеро нарыг хамгийн түрүүнд тоглолтоос чөлөөлжээ.
“Надад тийм ч сайхан биш л байна. Нэг багаас 12 тоглогч ДАШТ-д орсон гэхээр сайхан ч лигийн тоглолтуудад асуудал гарч байна. Тиймээс үлдсэн тоглогчидтойгоо сар орчим маш сайн бэлдлээ. Одоо тэдний бэлтгэлжилт ДАШТ-д явсан оддынхоос дутуугүй түвшинд очсон” гэж тэрбээр ВВС агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.