“Apple” фирмийн ашиг сүүлийн гурван жилд анх удаа буурна

“Apple” фирмийн цэвэр ашиг БНХАУ дахь цар тахлын нөхцөл байдал, логистикийн хүндрэлтэй холбоотойгоор энэ оны дөрөвдүгээр улиралд өмнөх улирлынхаас найман хувиар буурах төлөвтэй байна. Тус фирмийн цэвэр ашиг 14 улирал дараалан өсөлттэй гарсан нь ийнхүү тасалдах болжээ. ”Visible Alpha” судалгааны байгууллагын дүн шинжилгээнд үндэслэн “Financial Times” энэ талаар мэдээллээ.
“Apple” фирм эд ангийнхаа 90 хувийг БНХАУ-д үйлдвэрлүүлж авдаг. Тус улсад цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлаас болж ажиллах хүч болон түүхий эдийн зардал ихэд нэмэгдсэн, тодруулбал, гар утас, планшетний өөрийн өртөг өссөн, 5-15 сая ширхэг гар утас үйлдвэрлэхэд хүрэлцэх эд анги нийлүүлэгдээгүй дутагдсан нь цэвэр ашиг багасах үндсэн шалтгаан юм байна. Цар тахлын хязгаарлалтаас болоод нэгэнт үйлдвэрлэсэн гар утаснуудаа БНХАУ-д борлуулах боломж багассан нь ч үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлөх ажээ.
“Bloomberg” агентлаг өчигдөр БНХАУ-д энэ сарын эхний 20 хоногт 250 сая хүн ковид 19-өр халдварласан гэсэн мэдээлэл цацсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.