Танд хэрэгтэй

МХЕГ: 251 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг устгалаа

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баяртай холбогдуулан урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж байна.

Шалгалтын явцад хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хадгалах хугацаа хэтэрсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй, хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй, зориулалтын сав баглаа боодолд тавигдах шаардлага хангаагүй, буруу шошголсон хүнс худалдаалсан зөрчлүүд нийтлэг илэрчээ.

Улмаар хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 251 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлэн, хаяг шошгын зөрчилтэй 52 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанаас буцаан татуулаад байна.

Урьдчилан сэргийлэх шалгалтад 815 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулж илэрсэн зөрчил, дутагдлын 58.5 хувийг газар дээр нь арилгуулж, 974 зөвлөмж хүргүүлжээ.

Мөн хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах, хоол хүнснээс шалтгаалсан болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 566 хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, худалдаа үйлчилгээ эрхлэгч 1070 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button