Нийгмийн

Орхон аймгийн ЗДТГ-ын цэргийн штаб алба хааж буй цэргүүдээ эргэжээ

2022 оны хоёрдугаар ээлжээр татагдан Хилийн цэргийн 0184, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид  алба хааж буй дайчдаа эргэжээ. Орхон аймгийн ЗДТГ-аас цэрэгт татагдсан залуусаа эргэхийн өмнө зарим нэг ар гэрийн төлөөллийг эргэж, тусламж үзүүллээ. Мөн хүүхдээ цэрэгт татагдсанаас хойш эргэж амжаагүй эцэг эхийн төлөөллийг авч явсан юм. Аймаг орон нутгийн удирдлага, цэргийн штаб ийнхүү цэргүүдээ эргэх, ар гэрт нь дэмжлэг үзүүлснээр иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, залуусын сэтгэл санааг өргөх гэх мэт олон давуу талуудтай.

Орхон Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оюунтүлхүүр болон албаны бусад хүмүүсийг Хилийн цэргийн 0184 дүгээр ангид ажиллах үеэр цэргүүдийн шинэ жил таарсан юм. Багийн бүрэлдэхүүн тэдний шинэ жилийн арга хэмжээнд оролцохын зэрэгцээ алба хааж буй орчин нөхцөлтэй танилцан, орон нутаг, аав ээж, ахан дүүсийнх нь мэндийг уламжилж, цэргийн албанд амжилт хүслээ.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button