СПОРТ
UFC: "Оны шилдэг тулаан"-чаар А.Волкановски тодорлоо

Холимог тулааны UFC холбоо 2022 оны шилдэг тулаанчаар Алекс Волкановскийг тодруулжээ. Холбооны албан ёсны цахим хуудаст энэ мэдээлэл тавигдсан байна.
А.Волкановски нь тус холбооны хагас хөнгөн жинд аваргын бүс эзэмшдэг бөгөөд 2022 онд “Солонгос зомби” Чен Сон Жун, “Галзуу Макс” Макс Халловей гэсэн хоёр том өрсөлдөгчийг буулгаж, Р4Р буюу жингийн ангиллаас шалтгаалахгүй чансааг тэргүүлсэн юм.
Шалгаруулалтын хоёрдугаар байрт дунд жинд Исраэль Адесаньяг ялж аваргалсан Алекс Перейра, гуравдугаар байрт Чарльз Оливейраг дийлэн хөнгөн жингийн аварга болсон Ислам Махачев нар оржээ.
Дашрамд дурдахад, шилдгээр шалгарсан А.Волкановски, гуравт орсон Ислам Махачев нар 2023 оны хоёрдугаар сарын 12-нд UFC 284 эвент дээр тулалдахаар болоод байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.