Улс төрийн мэдээ

Л.Энх-Амгалан: Хуурамч дипломыг бүртгэлжүүлж, оюуны хулгайн идээ бээрийг шахна

2021 онд Боловсролын байгууллагын хуурамч дипломын асуудлыг хөндөж, ажлын хэсэг байгуулан 700 орчим зөрчил илэрснийг 2022 оны намар олон нийтэд танилцуулж уг зөрчил хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Энэ талаарх явцын мэдээллийг сайд Л.Энх-Амгалан нүүр номоороо дамжуулан өглөө.

Тодруулбал, "Хуурамч дипломтой нь батлагдсан нэр бүхий сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг даруй чөлөөлөх албан даалгаврыг тухайн харьяаллын засаг дарга нарт хүргүүлсэн. Дээрх хуурамч дипломын шалгалтад ороогүй, материалыг нь заасан хугацаанд ирүүлээгүй сургууль, албан тушаалтнуудад хугацаатай үүрэг өгсөн.

Хуурамч диплом олгож байсан зарим их, дээд сургуулийн зөвшөөрлийг цуцалж, оюуны өмчийн хулгай болон хуурамч дипломын асуудлыг сөхөн тавьж шүгэл үлээж эхэлснээс хойш олон хүний намтар засагдаад байна. Энэ мэтчилэн сургууль, цэцэрлэгийн газрын хулгайг илрүүлж, одоо байгаа газрын тооллогоо бүртгэлжүүлж авсан шигээ оюуны хулгайн идээ бээрийг шахна.

ШУТИС-ийн 4000 гаруй судалгааны ажлуудыг “E-san”-тай хамтарч плажиризм шалгах жижиг системүүдийг нэгтгэж, үндэсний платформтой болгох ажлыг эхлээд байгаа. Энэ платформ бүрэн хэмжээнд ажиллах хүртэл цаг хугацаа шаардагдана. МУИС плажиризм шалгах програмтай, журамтай болсон. Удирдагч багш нь 100 хувь хариуцлага хүлээнэ. Удирдагч багш өөрийн ID хаягаараа тухайн ажлыг програмд уншуулж, шалгуулж, батламжилж гарын үсгээ зурна. Зохиогчийн эрхийн баталгааны хуудасгүй бол диплом хамгаалалтад орохгүй зэрэг хуурамч диплом, оюуны хулгайтай хийж байгаа ажлууд үргэлжилж байна. Нэг шүгэл үлээчихээд асуудлыг орхих бус хуурамч диплом, оюуны өмчийн хулгай гардаг бүх цоорхойг нэг мөсөн бөглөж, эцэслэх ёстой. Энэ бол манай улсын боловсролд олон жил бугшсан том хулгай. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарын Хамтарсан албан даалгавар 2022.12.15 ны өдөр гарсан. Уг албан даалгаврыг бүрэн эхээр нь оруулж байна. Энэхүү албан даалгавар аймаг, нийслэлийн засаг дарга нарт, бүх шатны боловсролын байгууллагын удирдлагууд, их дээд сургуулийн захирлуудад болон БШУЯ-нд хамаарна. " гэжээ.

Хамтарсан даалгаврыг ЭНД дарж танилцана уу.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button