Энгельс хотын нисэх буудлыг бөмбөгдөх үеэр гурван хүний амь үрэгджээ

Украины арми ОХУ-ын Саратов хотын ойролцоох Энгельс хотын нисэх буудалд нисгэгчгүй онгоцоор цохилт өгөх үеэр гурван хүний амь нас үрэгдсэн нь тодорхой болжээ. Москвагаас гаргасан албан ёсны мэдээлэлд, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем нисгэгчгүй онгоцыг устгасан, харин пуужинд өртсөн нисгэгчгүй онгоцны хэлтэрхийнүүд бааз дээр унаж ирсэн нь хохирол гарах үндсэн шалтгаан болсон гэсэн байна.
Дайралт өнөө өглөө орон нутгийн цагаар шөнийн 01.35 /Улаанбаатарын цагаар 06.35/ цагт болжээ. ОХУ Украинд цохилт өгөхдөө Энгельсийн нисэх буудлыг цөөнгүй удаа ашиглаж байсан аж.

Укграины арми ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгсөн анхны тохиолдол нь энэ биш. Энэ сарын 5-ны өдөр Украины хилээс дотогш зүүн хойд зүгт 500 км-т, Рязаньд орших баазыг бөмбөгдсөнд ОХУ Украиныг буруутгадаг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хамга##ж чадахгүй юм бол яах гэж Украйн руу дайрсан юм бэ?
Шархадсан баавгай. Бүр аюултай даа
Нэгмөсөн Москва Кремлийг бөмбөгдөх хэрэгтэй
Хөе Путин Шойгу нараа наад украйн гэх цэргийн хагас чадамжтай улсыг дийлэхгүй шившгээ тарьж байх шив. Үнэхээр оросын арми чадвар сайтай юм бол наад украйнаа шинэ оноос өмнө үнсэн товрог болгоод ид хаваа дэлхийд гайхуулаад өгөөч!!