Нийгмийн

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Вьетнамд айлчиллаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Батлан хамгаалахын сайд генерал Фам Ван Сиангийн урилгаар 2022 оны арванхоёрдугаар сарын 5-9-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чиньд бараалхаж, Батлан хамгаалахын сайд, генерал Фам Ван Сиангтай албан ёсны уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

May be an image of 10 people, people standing and indoor

БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чинь хэлсэн үгэндээ, Вьетнамын Засгийн газрын зүгээс Монгол Улстай хөгжүүлэх батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг тууштай дэмжиж ажиллана гэдгийг онцлон тэмдэглээд, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа бол хоёр улсын дипломат харилцааны тулгуур болох ёстой хэмээн байр сууриа илэрхийлжээ.

БНСВУ-ын Батлан хамгаалахын сайд, генерал Фам Ван Сиангтай уулзах үеэр тэрбээр цэргийн сургалтыг нэмэгдүүлэх, зэвсэглэл, техникийн шинэчлэл, батлан хамгаалах аж үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн эмнэлэг, спорт, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтой талаар мэдэгдэв.

May be an image of 7 people and people standing

Айлчлалын үеэр БНСВУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан Батлан хамгаалахын аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцав. Уг үзэсгэлэн нь Вьетнамын батлан хамгаалах салбарын гадаад харилцааг тэлэх, дотооддоо үйлдвэрлэсэн технологи, үйлдвэрлэлийн хүчин чадлыг олон улсад танилцуулах зорилготой зохион байгуулагдлаа. Мөн дэлхийн 30 гаруй орны, 170 гаруй батлан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгчид оролцож, 500 гаруй зочин төлөөлөгч үзэж сонирхжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-26 18:15

к##ибрийн сум хийж чадахгүй оборона байдгиймуу

Зочин
Зочин
2022-12-26 18:47

Хөөрхий дөө хоол идэж архи ууж яваад л ирнэ дээ өөр юу хийх вэ

Холбоотой мэдээ

Back to top button