Сурвалжилга, Нийтлэл

Төрсөн аав нь хөлийг нь хугалж, төрүүлсэн ээж нь халамцуу эрд даатгасан бяцхан зүрхнүүд

Дархан-Уул аймгийн Дархан сум. Хотын захын хорооллууд. Жавар тачигнасан 12 дугаар сарын энэ өдрүүдэд “Зүрх бүхэн баярлаг” төслийн залуус арав дахь жилдээ хүүхэд баярлуулах ажилдаа оржээ.

-Халамцуу хөршдөө бяцхан охидоо үлдээсэн согтуу ээж-

Зорин очсон айл бүрийн амьдрал алдаа, оноо, асуудал, бэрхшээлтэй байх нь нийтлэг. Аа бас, ажилгүй, орлогогүй ч гэр орондоо дулаахан цэвэрхэн, хэдэн хүүхдээ бөөцийлөн суух ээж, аав ч мэр сэр байх.  

Согтуу аав хөнжлөөр өөрийгөө хучиж, хөл нүцгэн, зутруухан хүүхдүүд нь гэрэл гэгээгүй бүүдгэр харцтай сууцгаана. Хөл нүцгэн гүйх жаалыг халамцуу эр “Манай энэ чанга гар, ямар ч хүйтнийг тоохгүй” гэж муйхарлан сууна.

8 сартай, 1,8 настай хоёр охиныг ээж нь гэх залуухан эмэгтэй хажуу айлынхаа согтуу өвгөнд үлдээгээд явжээ. Сураглахад хоёр том хүүхдээ дагуулаад тогны мөнгөө тушаана гээд явсан гэх. Харанхуй гэрт хар элгийн халамцуу эрд даатгаад явсан охидын томынх нь хатгаа хүндэрч, зайгүй ханиалгана. Төслийнхөн согтуу эмэгтэйг олж, хоёр багатай нь эмнэлэгт хэвтүүлээд, хоёр томыг нь хамгаалах байранд хүргэжээ. Гурван охин, нэг хүү төрүүлсэн хориодхон настай залуу бүсгүй нэгэнт архины хамааралтай болсон учир хороо, цагдаа, төслийн хамтарсан баг хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Гэр гэхэд хэцүү болсон энэ газар гурван хүүхэдтэй ээж амьдардаг. Таван настай хүүгээ төрсөн эцэг нь хөлийг нь хуга цохиод ял аваад явжээ. Өнгөрсөн намар болсон хэрэг. Гэрэлгүй, ундуу сундуй, хүйтэн гэр. Өр өвдмөөр энэ айлд хэсэг амттан өгөөд орхиод явахад хэцүү байв. Тийм ч учраас Кристина Ноблийн Хүүхдийн санд хүсэлт тавихад нааштай хүлээн авчээ. Өнөөдөр энэ айлд тус сангаас иж бүрэн тавилгатай гэр гардуулна. 

Зөвхөн гурван айлын амьдралын мэдээлэл энэ. Очсон айлуудын ихэнх нь архины хамааралтай. Хүүхэд бүр эрх нь зөрчигдсөн байр байдалтай. Хойд эцгийн ялгаварлан гадуурхалт, архичин аав, ээжийн үл хайхрах хүчирхийллээс гадна ажилгүйдэл, ядуурлаас тэдний үндсэн эрх зөрчигдсөөр.

Тус төслийн санаачлагч Г.Отгонбаатар “Яг үнэндээ ингээд явахад кэйсгүй айл гэж бараг л алга. Үнэхээр хэцүү. Бид яагаад бичлэг хийж, зураг тавиад байгаа вэ гэхээр энэ хүүхдүүдийг анхаармаар байна. Цөөнгүй өрх айлын хашаа, гэр, түрээсийн байшин, подвальд амьдарч байгаа болохоор оршин суух үндсэн хаяггүй байх нь элбэг. Жилдээ ганц удаа ч гэсэн баярлаг гэсэндээ хүнээс гуйж авсан бэлгээ бариад очдог. Зүрх бүхэн баярлаг төслийг маань хүмүүс тодорхой хэмжээнд мэддэг болсон учраас олон хүн нэгдэж байна” гэлээ.

-Түлээ, нүүрсгүй хүйтэн гэрт хөнжилдөө шигдсэн ах дүүс-

Дархан-Уул аймаг 104 мянган хүн амтай. Үүний 27 мянга нь 0-17 насны хүүхдүүд. Харин залуус жилдээ зорилтот бүлгийн 100-300 хүүхдийг зорьж очдог. Энэ жил л гэхэд 190 хүүхдэд бэлэг өгөөд байна. Тэдний ажигласнаар жил өнгөрөх тусам амьдралын давхарга улам бүр ялгаатай болжээ. Уруудах нь эцэстээ тултал доройтож. Мэдээж энэ бүхний хамгийн том шалтгаан бол архидалт. Ажил хийх хүсэл сонирхолгүй, архинд толгойгоо мэдүүлсэн иргэд хүүхдийнхээ мөнгөөр архидна, улмаар үл хайхрах болон бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэнэ. Тэдний дунд хоёр хүүхэдтэй айл хуруу дарам цөөн, дандаа гурваас дээш дөрөв, таван хүүхэдтэй. Дархан-Уул аймаг ЗДТГ, хороо, багийнхан зорилтот бүлгийн иргэдэд чамлахааргүй анхаарал тавьж ажилладаг. Дээр дурьдсан дөрвөн хүүхэдтэй эмэгтэйд Дэлхийн зөн ОУБ-аас гэр олгож, төслийн баг очихын урьд өдөр аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас хүнсний тусламж хүргэжээ. Гэвч бодит байдал дээр зутарсан хөөрхийлөлтэй хүүхдүүд, юунд ч сэтгэл нь үл ханах, юуг ч үл хайрлах, үл анзаарахдаа тулж доройтсон архичдын дүр зураг.

Ихэнх айлууд түлээ, нүүрс хангалтгүй учир хүүхдүүд орондоо өнждөг байна. Тэд толгойгоо цухуйлгахад бээрэх тийм л орчинд өдрийг өнгөрүүлж байна.

Төслийн багт хорооны хэсгийн ахлагч, цагдаа нар нэгдэж, хүүхдүүдээ баярлуулдаг. Тэд хаана, хэн хэдэн хүүхэдтэйгээ яасхийж амь зууж буйг андахгүй мэднэ. Мөн иргэд холбогдож, тэнд, энд ядарсан хэдэн хүүхэд байна, ирж баярлуулаач гэж мэдээлэл өгнө. Бид хүүхдүүдэд ганц удаа бэлэг өгөөд орхих биш, энэ нийгэмд далд үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийг ил болгох, хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авах, холбогдох газруудад мэдээллийг нь өгч хариу арга хэмжээ авахуулах зорилгоор ажилладаг гэж залуус нэмж хэллээ.

Бяцхан зүрхнүүд өнөөдөр нэг л удаа ингэж баярлана. Орой дахиад л согтуу аав, ээж, хүйтэн гэр, гэрэлгүй, түлшгүй харанхуй амьдрал тэднийг ноёлоно.

"Зүрх бүхэн баярлаг" төслийг 10 дахь жилдээ зохион байгуулж яваа "Бүтээлч залуус нэмэх мөрөөдөл" НҮТББ жил болгон “Хараа голыг хайрлая” аянг өрнүүлэн зундаа гол орчмыг 4-5 удаа цэвэрлэж, хүүхдийн баяраар “Хогоо витамин”-ээр сольё аянг зохион байгуулж, аравдугаар сарын 1-нд ахмадуудад сүү тараах зэрэг ажлуудыг уламжлал болгон хийж явна.

Мөн Дархан-Уул аймгийн тусгай сургуулийн сургуулийн биеийн тамирын заалыг иж бүрэн засварлаж, долоон хорооны нутаг дэвсгэрт тоглоомын талбай, хөшөө дурсгал барьж байгуулжээ. Бүтээлч, мөрөөдөлтэй залуус бяцхан зүрх бүрийг баярлуулж, жижигхэн биед нь ахадсан асуудлыг нь хуваалцахаар, нимгэлэхээр, хэн нэгэнтэй нэгдэн шийдэхээр айл бүрийн хаалга тогшиж яваа нь энэ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дулам
Дулам
2022-12-27 08:25

Бэлэг өгч байна гээд чихэр, ундаа өгөөд байв## улам л ханиад хүрч хорлож байгаа шүү. Тиймээс ###### т##х, өөр хор багатай идэх юм өгсөн дээр. Жимс ч гэсэн чихэртэй харшлыг сэдрээх, хий хани##гуулах гээд байдгийг анхаараарай.

Зочин
Зочин
2022-12-27 08:53

Яачихсан бөх зүрхтэй хүн голтнууд вэ бурхан минь гэж

Зочин
Зочин
2022-12-27 08:53

yanaa tur hamgaalaltandaa avah heregtei nylh amitad yahaa medehgvi baijil bgaa

Пагам
Пагам
2022-12-27 08:57

Ene dulam ystoi hutsna biz chiher jimsend durgui huuhed gj haana baisiin amidrldaa amtalj ch uzeegui tm belegiig ni ogj negch gsn horomiig ni az jargaltai bolgoj baihad chiher undaa ogood baiv ch gehshg hutsaaraai balai avgai mine chii ooroo yuu hiisen ymbe bainga bolgoj buteeejga negniige oo haij shuumjildg chamshg boomer garuudiin too tolgoi ni bagsaasaii

Зочин
Зочин
2022-12-27 09:00

Yaasan hechv horwoo de hoorhii vrs min????????????

Зочин
Зочин
2022-12-27 09:08

Ажил хийхгүй хүүхдийн мөнгөө өөрсдөө хэрэглэдэг иймэрхүү з##хуу нөхдийг ##бадан хөдөлмөр хийлгэх хэрэгтэй. Гудамж хорооны хог цасыг цэвэрлүүлээд ч юмуу цагийн хөлсийг нь өгөөд....

Зочин
Зочин
2022-12-27 09:19

etseg ehiig ni tsaazaar aw

Зочин
Зочин
2022-12-27 09:41

Мунхаг эцэг эх их олон бна. Яаж ухамсар боловсролтой ирээдүйг бий болгоноо. Ийм эцэг эхийн хүүхэд ийм л болно. Архичин юмнудын үржлийг зогсоох арга хэрэглэмээр юм

Jenny
Jenny
2022-12-27 10:05

Ene arihdan sogtuurdag ail urhiin ohin huuhduudiig eregtei huuhed geltegui hucherhiileld urtusun baina uu gej horoo hornii uruhiin bolon emegtei chuudiin emched uzuuleh heregtei baina iim zewuun tsagt ohin jaahan uree sogtuu erd daatgaj ywdag ymar aimar eh hun be huuhduud yanaa tsaashdaa ene huuhdiin mungu uguh bish hunsenii cart uguud terenden sar bolgon mungu orood teruugeer gants hunsel awdag bolgoh heregtei

А Чимэг
А Чимэг
2022-12-27 11:52

Баяр хүргэе.Сэтгэлтэй сайхан з##уус олон болж нэгдэх л хэрэгтэй.Архины хамаар##тай хүмүүст хүүхдүүд үлдээж болохгүй ,болохгүй,болохгүй!!!¡!! Нэгдсээр бна

зочин
зочин
2022-12-27 12:28

Ажилгүй орлогогүй арчаагүй байд## хувь хүнээс ш##тга##ах боловч энэ бүхний цаана төр засгийн ард иргэддээ анхаардаггүй авилга хээл хахууль нүүрсний хулгай энэ бүгд цөм нийгмийн муу муухай бүхнийг бүрдүүлж байгаа нь тун хармас##тай.

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2022-12-27 16:25

ийм архичин аав ээжийг өөрсдийг нь хөл гарын хуг##аад хаячих юмсан новш гэж

Зочин
Зочин
2022-12-27 19:32

гадны оронд хүүхдээ тэжээх чадваргүй ухамсаргүй ийм нөхдүүдийн эцэг эх байх эрхийг нь ха####г .Манайд ч гэсэн хэрэгжмээр юм байгаа юм.Хүүхдийн мөнгийн авч хэрэглээд хүүхдийг үл хайхарна гэдэг чинь гэмт хэрэг .Ирээүйд энэ хүүхдүүд ямар хүн болох вэ.

Зочин
Зочин
2022-12-27 19:35

Архичин хүн юунд ч үл ханах юуг ч үл тоох гэдэг үнэн үг шүү.Харин ч бүр өгөөд байхад өгөх ёстой юм шиг сэтгэнэ .Хүүхдүүдийг ийм хэцүү орчинд өсгөж байгаагаа мэдэхгүй ойлгохгүй нөхдүүд

Зочин
Зочин
2022-12-28 18:52

Хүүхэд төрүүлээд жарг## ирнэ, хөгширөхөөр хүүхэд л тус болно гэж хүүхдээр тэтгэвэрийн даатг##аа хийдэг буруу сэтгэхүй баян ядуу бүх нийгэмд байна.

Холбоотой мэдээ

Back to top button