НИЙГЭМНийгэм мэдээ

Хэл, ам дагуулсан "Утгын чимэг"-ийг шүүсэн долоогийн зургаа нь доктор, профессор

“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохиодог. Энэ жилийн тухайд зохиолчдоос бүтээл хүлээн авч, 10 өгүүллэгийг хоёрдугаар шатанд шалгаруулаад буй. Тэрхүү өгүүллэгүүдийг Зохиолчдын эвлэл цахим хуудаснаа байршуулж, нийтэд хүргэж байгаа юм.

"Болор цом" наадмын цаасан шүүлтийн дараа утга зохиолын салбарынхан ирсэн шүлгийн нийтэд уншуулах нь зүйтэй хэмээж байсан. Ийнхүү Зохиолчдын эвлэл зохиолчдын дунд зарласан удаах наадмынхаа шилдэгт багтаасан бүтээлүүдийг нийтэд хүргэж буй нь анхны алхам. Сайн ч жишиг. Гэхдээ шилдэг хэмээн авч үлдсэн өгүүллэгүүд нь яг шилдэг үү. Үнэхээр ийм муу бүтээлүүд ирэв үү. Эсвэл шүүгчдийн бүрэлдэхүүнд орсон хэн нэгэн имижээр, өөрийн найз нөхдөө шилдэг рүү чихэв үү гээд олон асуулт уран зохиолын салбарынхны тогоонд яригдаж байгаа нь нууц биш.

Иймд бид энэ жилийн "Утгын чимэг"-т хэн, хэн бүтээлээ ирүүлсэн, шүүгчдийн бүрэлдэхүүнд багсан хүмүүс хэн байв гэдгийг сонирхуулж байна.

Хэдэн бүтээл ирсэн бэ?

“Утгын чимэг 2022” наадамд нийт 82 зохиолч бүтэээлээ ирүүлжээ.

  1. М.Баасанжаргал “Хараагүй өвгөний түүх”
  2. Ц.Ганбаатар “Соёлыг гайхсаар л…”
  3. Д.Сосорбарам “Залбирал”
  4. Д.Жамъян “Тэмүжин”
  5. Ч.Мөнхбаяр “Бүтэн кино”
  6. Ү.Анхтамжид “Хөөрүү”
  7. Д.Пүрэв “Удам”
  8. Н.Уранжаргал “Хөхзүү”
  9. Б.Батлхагва “Одод наадах шөнөөр”
  10. Даг.Жаргалсайхан “Орцоогүй хүүн”
  11. Х.Байыт “Алуурчид”
  12. Ц.Ганболд “Мөр”
  13. А.Анхбаяр “Доголон заан”
  14. Р.Мөнхтариа “Сүжиггүй сүнсний зүүд”
  15. Ц.Цоожчулуунцэцэг “Хишиг”
  16. Х.Эрдэнэцэцэг “Гэрэлтэгч хулс мод”
  17. Д.Батдэлгэр “Тодгэрэл”
  18. А.Ганболд “Наадмаар хөлдсөн чих”
  19. Д.Нацагмаа “Зүүд шиг дурлал”
  20. П.Баттогтох “Найдварын чагтага тасрахад”
  21. С.Бүрнээ “Тэнэг”
  22. Чой.Баатар “Хүлээлт”
  23. Д.Ганхуяг “Эх”
  24. Г.Нанжидсүрэн “Он жил”
  25. М.Сэргэлэнбат “Ноорцог бид хоёр”
  26. Ц.Батсүмбэр “Сэхээн амьдруулах тасгийн хүлээлгийн өрөө”
  27. Б.Зоригт “Шидэт үрэл”
  28. Д.Дашдондов “Өндөр цахирын чулуу”
  29. О.Сэр-Од “Хүсэл”
  30. Т.Бямбадорж “Улны айлд”
  31. Ё.Сумъяасүрэн “Алтан үеийнхэнтэй нэг багт тоглож байв аа”
  32. С.Жансая “Байгаль орчны хямралд тулгамдсан эрхзүй”
  33. Д.Нямдэндэв “Золиос”
  34. Д.Цээсэд “Галзуурахаараа хүн яагаад инээдэг юм бол”
  35. Н.Баасанжав “Алтан зуузай”
  36. Э.Ганболд “Алгын чинээхэн газар”
  37. Б.Ганбаатар “Нүүргүй хүн”
  38. С.Товуудорж “Өвгөн”
  39. С.Төмөр “Шуналт эрэл”
  40. Н.Тайванжаргал “Захиас”
  41. Т.Дарханхөвсгөл “Лус”
  42. С.Баттулга “Тэнгэр үр”
  43. А.Ивээл “Буйд сумын наадам”
  44. Н.Болор “Жам”
  45. Ё.Алтантуул “Ээжийн сүнс”
  46. Т.Хулан “Хаврын сарнай”
  47. Г.Барсболд “Өнгө”
  48. Л.Дайриймаа “Гар хөрөө”
  49. С.Чулуун “Дайны хажуугаар…”
  50. Т.Номин-Эрдэнэ “Хүлээлт”
  51. Т.Баянсан “Бурханы хөнжил”
  52. Э.Цэрэнпунцаг “Эргэх орчлон”
  53. О.Хурай “Улаан тэргэл саран”
  54. Г.Болормаа “Дэлдэн Гүнтэв”
  55. С.Дамдиндорж “Тарвагачин”
  56. Б.Баянцогт “Борооны охин”
  57. Н.Мөнхсайхан “Дардас”
  58. Э.Шинэмаа “Суурин иргэншил”
  59. Э.Гантуяа “Намрын Жаргал”
  60. Б.Цогнэмэх “Ай, Сүнжидмаа минь ээ хө”
  61. До.Цэнджав “Цагаан нохой”
  62. О.Өнөрцэцэг “Би хэзээ ч харамсдаггүй”
  63. Н.Отгонсүрэн “Дүүрэн цэнхэр орчлон”
  64. Ж.Даваасүрэн “Харуулдахуй”
  65. Ш.Солонго “Муужий”
  66. Х.Батмэнд “Санчирмаа минь”
  67. Г.Батжавхлан “Төгөлдөр тавилан”
  68. Б.Болортуяа “Хайрын төглийн хөршүүд”
  69. Я.Мөнхбат “Намрын ажил”
  70. Балсангийн Лхагвасүрэн “Талхчны баялаг бишгүүр”
  71. Ц.Түмэнбаяр “Хоригдол тоть”
  72. М.Эрдэнэбат “Эхийн сэтгэл”
  73. Да.Жаргалсайхан “Хавчлага”
  74. Л.Батцэнгэл “Солонгон гүеэт”
  75. Т.Болор-Эрдэнэ “Хөх гал”
  76. Г.Даваасүрэн “Өөх”
  77. Ж.Бямбасайхан “Үл таних биет”
  78. С.Өнөрбаяр “Тэнгэрт од жиргэхэд аавтайгаа би уулздаг”
  79. Н.Уранзаяа “Содмоо”
  80. Ж.Сарантуяа “Зүүд өвгөрөх цагаар”
  81. А.Далхжав “Баян айл”
  82. Б.Бат-Эрдэнэ “Минжийн Хангай”

Хэн, хэн шүүсэн бэ?

Дээрх 82 өгүүллэгээс эл 10 зохиолчийн өгүүллэгийг шилдэг хэмээн авч үлдсэн.

  1. Н.Баасанжав “Алтан зуузай”
  2. С.Баттулга “Тэнгэр үр"
  3. Э.Ганболд “Алгын чинээхэн газар"
  4. Х.Эрдэнэцэцэг “Гэрэлтэгч хулс мод”
  5. До.Цэнджав “Цагаан нохой”
  6. Ц.Цоожчулуунцэцэг “Хишиг”
  7. А.Ивээл “Буйд сумын наадам"
  8. Л.Дайриймаа “Гар хөрөө”
  9. Н.Мөнхсайхан “Дардас”
  10. Б.Цогнэмэх “Ай Сүнжидмаа минь ээ хө"

Шүүгчдийн бүрэлдэхүүнийг МЗЭ-ийн Удирдах зөвлөл томилсон гэх. Тэнд хэн, хэн багтсаныг сонирхож үзвээс:

  1. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Хүүрнэл зохиолын үндэсний төвийн тэргүүн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Баярсайхан
  2. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Судлал, шүүмжийн үндэсний төвийн тэргүүн, Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор А.Мөнх-Оргил
  3. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан
  4. Монгол Улсын Гавьяат багш, Хэл бичгийн ухааны доктор, профессор Ч.Жачин
  5. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Хэл бичгийн ухааны доктор, Р.Чойномын “Өд” санг үүсгэн байгуулагч Д.Ганболд
  6. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Улаанбаатар их сургуулийн багш, Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор, утга зохиол судлаач, шүүмжлэгч Ш.Баттөр
  7. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Хэл бичгийн ухааны доктор, профессор, утга зохиол судлаач Б.Мөнхбаяр нар багтжээ.

Тун удахгүй “Утгын чимэг” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт болох нь ээ. Тодруулан хэлбэл, 2023 оны нэгдүгээр сарын 19-нд шалгарсан өгүүллэгийг жүжигчид уран унших юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-27 08:43

Юмны утга ##дагдаад ирэхээрээ л үнэ цэнээ ##ддаг шүү

Зочин
Зочин
2022-12-27 08:43

Ingej hud emojlohgvi ee unench shudargaar handahiig husey

Зочин
Зочин
2022-12-27 08:44

Их сайхан наадам болдогсон бүү утгаа ##даамай

Зочин
Зочин
2022-12-27 09:20

Т## засагч, Долдоогч нар л битгий байгаасай

Зочин
Зочин
2022-12-27 09:35

Шудрага байж сурахсан

Зочин
Зочин
2022-12-27 09:49

Зохиолч гэж өөрийгөө боддог гэдэг авьяасгүй биеэ тоосон бачкаа нар хогийн юм бичсэн өөрсдийгөө өмөөрч хэдэн шүүгч рүүгээ дайрч байдаг... Ш##гарсан нь энэ байж, ш##гараагүй нь бүр аймар юм байгаа л даа.

Зочин
Зочин
2022-12-27 10:00

Оффтейк шүүлтээр шүү.

Ц.Гончиг
Ц.Гончиг
2022-12-28 03:25

“Байг##ь орчны хямр##д тулгамдсан эрхзүй”, "Улны айлд" хоёрыг л уншиж үзмээр байна.

Иргэн
Иргэн
2022-12-28 08:58

Хүмүүсийн нэрсийг тавихгүй, кодлох хэрэгтэй байжээ. Тэгээд ч өөрийгөө зохиолч гээд нэрлэчихсэн нэг үе гараад ирж, инээдтэй. Өөрийгөө сайн мундаг, би ялна л гэж боддог байх ккк. Шүүгч нарын хувьд туршлагатай урдаа барьдгууд байна. Одоо энэ тэмцээн Болор цомын араас орлоо л доо

Сонирхон уншигч
Сонирхон уншигч
2023-01-18 11:12

Авъяасгүйн эрхээр муу бичих эрх хэнд ч байдаг, харин муу юмыг ш##гаруулах эрх хэнд ч байдаггүй юм! Тийм б##ай юмнууд ш##гаруулсан улс нь ийм б##ай юмнууд байж. Бас тэгээд докторууд гээд байгаа шүү, нохойн бааснууд. ха-ха. Аягүй бол нэг тааруухныгаа гаргаж ирэх гээд баахан тааруухныг оруулсан ч байж мэднэ. Эдний Зохиолчдын хорооны байж байгаа царайг. Эр, эмгүй хар архичид. "Болор цом-40"-д Архангайн голдуу шүүгчид Архангайнхаа хүний гоо сайхны ямар ч тааша##гүй арчаагүй нэг муу юм ш##гаруулсантайгаа яг адилхан болж дээ. Манай уран зохиол эхэр татан унажээ.

Холбоотой мэдээ

Back to top button