Гадаад мэдээДЭЛХИЙ
Хар тэнгисээс байгалийн хийн том орд нээжээ

Хар тангисийн Туркийн талын хэсгээс 58 тэрбум м3 нөөцтэй байгалийн хийн орд олджээ. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ талаар мэдээлэв. Ордын нөөцийг одоогийн ханшаар үнэлбэл нэг их наяд ам.доллараас давж байгааг тэрбээр онцолсон байна.
“Бидний эцсийн зорилго бол газрын тос, байгалийн хийн импортын хамаарлаасаа аль болох хурдан салах. Тиймээс бид эхлээд дотоодоо хангах, дараа нь Ойрхи Дорнод, Каспийн тэнгис, Газар Дундын тэнгис орчмын эрчим хүчний гол төв болж, өрнө, дорныг холбохыг зорьж байна” хэмээн онцолсон байна.
Шинэ орд нээгдсэнээр Хар тэнгис дэх байгалийн хийн нийт нөөцийн хэмжээ 710 тэрбум м3 болж өсжээ. Тэрбээр энэ сарын эхээр 150 сая баррель нөөцтэй газрын тосны орд илрүүлсэн тухайгаа зарлаж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайд бүүр том байгаа за