Гадаад мэдээДЭЛХИЙ
Майк Пенс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Доналд Трампын үед Дэд Ерөнхийлөгч байсан Майк Пенс 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ өчигдөр орой Холбооны сонгуулийн комисст өгчээ. Түүнийг Дэд ерөнхийлөгч байхад багт нь ажиллаж байсан Дэвин О Малли энэ мэдээллийг “Худлаа, Майк Пенс сонгуульд өрсөлдөх хүсэлт гаргаагүй” хэмээн үгүйсгэсэн ч хэвлэлүүд энэ талаар мэдээлсээр байгаа юм.
Британийн “Sky News” телевизийн мэдээлснээр бол сонгуульд М.Пенстэй төстэй нэртэй өөр хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн, нэг бол Майк Пенс хүсэлтдээ нэрээ буруу бичсэн байх магадлал байгаа юм байна. Тодруулбал, Дэд ерөнхийлөгч асны бүтэн нэрийг Майкл Ричард Пенс гэдэг бол нэр дэвших хүсэлт дээр Майк Ричард Пенс гэдэг нэр бичээстэй байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.