Нийгэм мэдээ
Туул гол руу бохироо цутгасан Вүүди хотхонд хариуцлага тооцно

Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны бохир ус Туул гол руу цутгаж байна гэсэн иргэний өгсөн мэдээллийн дагуу Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтарч шалгалт хийжээ.
Ингэхдээ, Woody's Residence хотхоны бохирын худаг хальсан байсныг тодруулж, эрх бүхий байгууллагад холбогдох хууль, журмын дагуу шалгуулахаар шилжүүллээ.
Мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст гомдол гаргасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцож, байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авах юм.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
мядагбадам гээд х##тар ######## эднийд байдаг гэлүү муу золбин ########