Гадаад мэдээДЭЛХИЙ
Дуучин Шерийг 36 настай болзоот залуутайгаа сүй тавьсан гэх шуум гарчээ

Дуучин 76 настай Шер өнгөрөгч сард 36 настай хөгжмийн продюсер Александр Эдвардстай болзож буйгаа олон нийтэд ил болгосон билээ.
Тэгвэл өнгөрсөн ням гарагт Шер өөрийн Твиттер хуудаснаа сүйн бөгжний зураг нийтэлжээ. Үүний дараа өөрөөсөө хоёр дахин бага настай болзоот залуутайгаа сүй тавьсан хэмээн олон нийтийн дунд шуум гарсан байна.
Учир нь сүйн бөгжний зургийн тайлбарт "Хэлэх ч үг алга. Александр А.Э" хэмээн нийтэлсэн ажээ. Нийтлэлийн дор олон хүн баяр хүргэсэн сэтгэгдэл бичсэн байна.

Тэд Парисын загварын долоо хоногийн үеэр танилцжээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.