Нийгмийн
Домогт Чо Гу-Хам зодог тайлжээ

"Токио-2020" олимпын мөнгөн медальт, "Баку-2018" дэлхийн аварга БНСУ-ын алдарт жүдоч Чо Гу-Хам зодог тайлах болсон талаараа хэллээ. Тэрбээр өвдөгний гэмтлийн улмаас зодож тайлж буйгаа мэдэгдсэн байна.
30 настай Чо Гу-Хамын хувьд Японы нэрт аварга Шохо Оно аваргатай нэгэн үеийн тамирчин билээ. Харин зодог талаад цаашид юу хийх талаараа хэлэхдээ дасгалжуулагчийн замналаа эхлүүлнэ хэмээжээ.
Түүний хувьд Азийн наадмаас мөнгө, хүрэл, Азийн аваргаас хүрэл медаль зүүснээс гадна замналдаа IJF-гийн Гранд Слам, Гранпри ангиллаас 7 алт, нийт 17 медаль хүртсэн амжилттай жүдо бөхийн “луугаруудын” нэг гэж хэлж болохуйц домогт тамирчин юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.