Нийгмийн
Туул гол руу бохир усаа цутгаж байсан “Woody's Residence” хотхоны эздэд хариуцлага тооцно

Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Woodys Residence хотхоны бохир ус хальж, Туул гол руу цутгаж байсан хэрэг гарчээ.
Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран шалгатын ажиллагаа явуулахад “Woody's Residence” хотхоны бохирын худаг хальсан байсныг илрүүлж, эрх бүхий байгууллагад холбогдох хууль, журмын дагуу шалгуулахаар шилжүүлсан байна.
Мөн тус асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцож, байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авна хэмээн Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар б##иар хогнууд вэ
Худаг нь бөглөрч ус нь х##ьжээ..Санаатайгаар голд цутгаагүй юм байна шүү.Муу муухай үг хэллэгээ болино уу.
Богдоор зогсохгүй, Туул гол дагуу барилгуудын бохир голд орж байгаа
хаанахын хэн гэдэг даргын барилга юм болдоо