Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

2022 онд шинжлэх ухааны салбарт тохиосон онцлох 10 үйл явдал

Улирч буй онд шинжлэх ухааны салбар урагшилдгаараа урагшилж, олон чухал нээлтүүд хийгджээ. Тэдгээр чухал нээлтүүд, онцлох үйл явдлуудаас хамгийн чухал 15-ыг нь хойд хөршийн mail.ru цахим хуудсын сонголтоор уншигчдадаа хүргэе.

Нэгдүгээр сарын 10. АНУ-ын эрдэмтэд генийн аргаар хувиргасан гахайн зүрхийг анх удаа хүнд амжилттай шилжүүлэн суулгалаа. Өвчтөн 57 настай Дэвид Беннетэд уг зүрхийг шилжүүлэн суулгасан бөгөөд мэс засал долоон цаг үргэлжилж, амжилттай дууссан юм. Мерилендийн Их сургуулийн анагаахын төв уг мэс заслыг хийхийн тулд эрх баригчдаас тусгайлан зөвшөөрөл авч байж гүйцэтгэсэн. Мэс засал амжилттай болсон ч Дэвид Беннет хоёр сарын дараа хүндрэлийн улмаас амиа алдсан юм.

Гахайн эрхтнийг хүнд шилжүүлэн суулгасан нь донор эрхтний хомсдолтой байгаа энэ цаг үед олон зуун мянган хүнд итгэл найдвар бэлэглэсэн том үйл явдал болсон юм. Зөвхөн АНУ-д гэхэд өдөрт дунджаар 17 хүн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаагаа хүлээн нас бардаг бөгөөд OrganDonor.gov эрхтний донорын жагсаалтад 100 мянга гаруй хүн бүртгэлтэй байдаг юм.

Нэгдүгээр сарын 21. АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төв /НАСА/-ийн эрдэмтэд “Хаббл” телескопын тусламжтайгаар домогт “Хар нүх” нь өмнө нь төсөөлдөг байсанчлан оддыг залгидаггүй, харин ч шинээр төрүүлдэг болохыг тогтоов. Дэлхийгээс 30 сая гэрлийн жилийн зайд орших Hen 2−10 хэмээх одой галактикт энэ зүйл болдог бөгөөд хар нүхнээс гарч буй хий нь шинэ оддыг төрүүлдэг болохыг илрүүлсэн юм.   

Нэгдүгээр сарын 25. Лазерын дохиог хол зайд дамжуулсан дээд амжилт тогтоогдлоо. Дохиог агаар мандалд 2.4 километрийн хүрээнд дамжуулж чадсан бөгөөд энэ нь харилцаа холбоо, навигацийн хөгжлийг урагшлуулах эхлэлийг тавьсан юм.

Дээрх салбарт одоо ашиглаж буй технологи нь байгалийн үзэгдэл, тухайлбал салхи шуурганы нөлөөнд орж хэлбэлздэг бол шинэ нээлтийг ашигласнаар нөлөөнөөс ангид болох боломжтой. Судалгааг хийсэн эрдэмтэд дамжуулсан дохио нь атомын цагнаас 100 дахин илүү тогтвортой байсан гэж тайландаа тэмдэглэжээ.

Хоёрдугаар сарын 11. Одон орон судлаачид урьд хожид мэдэгдэж байгаагүй хамгийн аварга том галактикийг нээлээ. Дэлхийгээс гурван тэрбум гэрлийн жилээр зааглагдсан уг галактикийг эртний Герегийн домгоос үндэслэн Алкионей гэж нэрлэсэн бөгөөд нэг захаасаа нөгөө зах хүртэл 16.3 сая гэрлийн жил урттай ажээ. Эрдэмтэд энэхүү нээлтдээ дулдуйдан аварга том радио галактикуудын өсөлтийн хүчийг танин мэднэ гэж найдаж байна.

Дөрөвдүгээр сарын 1. Эрдэмтэд 30 гаруй жил махран оролдсоны эцэст анх удаа хүний геномыг бүрэн тайлж уншлаа. 1990 онд эхэлсэн уг төслийг энэ жил АНУ, ОХУ, Их Британи тэргүүтэй хэд, хэдэн улс амжилттай дуусгасан юм. Нээлтийг хэн нэгэн өмчлөхгүй. Энэхүү суурь ололтыг дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгийн бүх гишүүд нээлттэй ашиглаж, анагаах ухааны генетикийн лабораторид янз бүрийн өвчинтэй холбоотой мутацийг хайхад ашиглаж болно.

Тавдугаар сарын 4. Ангараг дээр байрлуулсан SEIS сейсмометр таван баллын хүчтэй газар хөдлөлтийг бүртгэлээ. Өснө нь дээд тал нь 4.2 баллыг бүртгэж байжээ.

Долдугаар сарын 11. АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төв дэлхий дээрх хамгийн хүчтэй шинэ дуран авай бүтээснийхээ үр шимийг харуулж, алс галактикийн хамгийн том томруун зураг авч чадсанаа олон нийтэд дэлгэлээ. Энэхүү дуран авай нь өмнө нь байсан хамгийн хүчтэй дуран авайнаас даруй 100 дахин илүү хүчтэй бөгөөд бүтээх ажил 1990-ээд оны сүүлээр эхэлж, 2021 оны сүүлээр ажиллагаанд орсон юм.

Аравдугаар сар. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд хүний тархийг анх удаа харх хулганад шилжүүлэн суулгалаа. Үүдэл эснээс ургуулсан тархи мэдрэлийн нарийн хэлхээ үүсгэдэггүй, доторх мэдрэлийн эсүүд нь бүрэн гүйцэд боловсроогүй хэвээр буй. Доктор Сергиу Паска тэргүүтэй эрдэмтэд чухам энэ асуудлын шийдлийг олохоор туршилт явуулж амжилтад хүрсэн нь энэ юм.

Тархи шилжүүлэн суулгасан эхний үед хархны дархлааны тогтолцоо ажиллаж, гөлчгийнууд ууртай догшин зан авир гаргаж байсан ч аажмаар тайвширсан аж. Тархины эд эс ч хархны тархины эд эстэй нэгдэж эхэлжээ.

Туршилт эхэлснээс хойш найман сарын дараа үүдэл эснээс ургуулсан тархи хархны эд эстэй нийлэн ургасан төдийгүй мэдрэлийн эсүүд нь мэдээлэл солилцож эхэлсэн байна. Түүгээр ч барахгүй эрдэмтэд мини-тархины мэдрэлийн эсүүдээр дамжуулж хархны зан төлөвт нөлөөлж чаджээ.

Энэхүү туршилт нь амжилттай болбол алсдаа сэтгэцийн төрөл бүрий өвчнийг судлах эмчлэхэд хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Арваннэгдүгээр сар. Эрдэмтэд анх удаа хиймэл цусыг хүнд сэлбэлээ. Уг ажлыг Кембрижийн их сургуулийн эрдэмтэд “Restore” төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн бөгөөд Их Британийн эрүүлийг хамгаалах үндэсний албаны донорын сангаас үндсэн түүхий эдээ авсан байна. Цусыг орлуулдаг болсноор анагаах ухаанд асар том ахиц дэвшил гарах нь тодорхой юм.  

Арваннэгдүгээр сарын 9. Эрдэмтэд дэлхий дээрх хамгийн эртний бичиг үсгийн дурсгалыг тайлж уншлаа. Эртний ханаа хэл дээр 3.7 мянган жилийн өмнө бичигдсэн уг бичээс “Энэ соёо нь сахал, үснээс бөөсийг авч хаядаг” гэх утгатай байсан гэнэ. Эрдэмтэд энэ бол хүн төрөлхтний бичих чадварын түүхэн дэх чухал үйл явдал бөгөөд 3700 жилийн өмнө цагаан толгойг өдөр тутмын амьдралдаа ашиглаж байсны нотолгоо гэж үзэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-28 09:24

Tanii medeeg unshih durtai shvv

Зочин
Зочин
2022-12-28 09:24

Сонирхолтой мэпээлэл байна

Зочин
Зочин
2022-12-28 09:25

Hooh

Зочин
Зочин
2022-12-28 09:42

wow

Холбоотой мэдээ

Back to top button