Нийгмийн
Шивээхүрэн боомтыг цахилгаан дамжуулах агаарын сүлжээнд холбов

Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын "Морин заг" суурьшлын бүсийг цахилгаан дамжуулах агаарын сүлжээнд холбох ажлыг хийж дуусгажээ.
Энэхүү суурьшлын бүсэд 50 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 300 гаруй иргэн суурьшдаг байна.
Цар тахлын улмаас зогсонги байдалтай байсан уг боомтыг сэргээж, үйл ажиллагааг жигдрүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 35кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулжээ.
Суурьшлын дэд бүтцийг ийн шийдвэрлэснээр бүс нутгийн хөгжил сэргэлтэд ихээхэн ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж. Цаашид бүсийн ерөнхий төлөвлөгөө, зогсоол, хогийн цэг, сүүдрэвч, нийтийн бие засах газар зэргийг орон нутгийн хөрөнгөөр тохижуулах ажээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадаас холбочихоод...өөрсдөө холбож чадахгүй л дээ.