Гадаад мэдээДЭЛХИЙ
АНУ-ын Дээд шүүх хил дээр бөөгнөрсөн цагаачдыг оруулахгүй гэж шийдлээ

АНУ-ын Дээд шүүх Мексикийн хил дээр цугларсан 1000, 1000 цагаачийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон Д.Трампын үеийн бодлогыг хэвээр үргэлжлүүлэхээр болжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр Жо Байден энэ бодлогыг цуцалж, цагаачдын талаар баримтлах бодлогыг уян хатан болгоно гэж амлан цагаач гаралтай иргэдийн дэмжлэгийг хүлээсэн. Гэвч хоригийг нэгмөсөн цуцлах нь хил дээр цаашид ирэх цагаачдын ургалыг огцом нэмэх аюултай гэж Дээд шүүх үзсэн байна.
Жо Байдены засаг захиргаа Дээд шүүхийг шийдвэртэй холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ эсэргүүцээгүй ч шинэчлэл хийх шаардлага хэвээр байгаа талаар дурджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.