АНУ: Цаг агаар эрс хүйтэрснээр байгалийн хийн хангамж доголдов

АНУ-ын нутгийн ихэнх хэсгээр цаг агаар эрс хүйтэрсэн нь эрчим хүч үйлдвэрлэлт, дулаан, халаалтад шаардлагатай байгалийн хийн хангамжийн хомсдолыг даамжруулах хандлагатай ажээ.
Тус улсад их хэмжээний цас орсны улмаас хийн хоолой дахь шингэрүүлсэн хий хөлдсөн байна. Үүний улмаас зарим аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрчээ.

Хийн дамжуулах хоолой хөлдсөний улмаас АНУ-ын өдөрт олборлох байгалийн хийн олборлолт сүүлийн 10 жилд байгаагүйгээр буурсан байна.
Техас зэрэг байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч бүс нутгуудад цаг агаар хасах хэм рүү орсон ажээ. Тус улсын 48 мужид байгалийн хийн нийлүүлэлт 10 орчим хувиар буурснаа онцлов.

Тус улсын зүүн хойд хэсэгт орших Коннектикут, Мэн, Массачусетс, Нью Хэмпшир, Род-Айленд, Вермонт гэсэн зургаан мужийг хамруулан нэрлэдэг Нью-Инглэнд орчимд байгалийн хийн нийлүүлэлт багассаны улмаас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлтэд байгалийн хийнээс илүү түүхий газрын тосноос гаргасан байна.
Нийт цахилгаан эрчим хүчний 40 орчим хувийг түүхий газрын тосноос гаргасан ажээ. Мөн 15 хувийг нь байгалийн хийнээс үйлдвэрлэж байгаа аж.
Цахилгааны хэрэглээ нэмэгдсэний улмаас Техас муж болон Нью-Инглэнд орчмын 1.6 сая өрх цахилгааны тасалдалд өртсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.