Гадаад мэдээДЭЛХИЙ
ДАШТ-ий үеэр Л.Мессигийн амьдарч байсан өрөөг музей болгоно

Катар улс ДАШТ-ий үеэр Аргентиний шигшээ багийн ахлагч Лионель Мессигийн байрлаж байсан өрөөг музей болгохоор шийджээ. Катарын их сургуулийн захиргаа энэ талаар мэдээлсэн байна. ДАШТ-ий үеэр уг сургуулийн хотхоныг ДАШТ-ий тамирчид байрлах байр болгож ашигласны нэгэнд Л.Месси байрласан юм байна.
“Түүний өрөө музей болно. Яаж орхисон, тэр чигээр нь үлдээж, оюутнууддаа үзүүлнэ” гэж их сургуулийн захиргаанаас гаргасан мэдэгдэлд бичжээ.
“Катар 2022” ДАШТ-д Аргентиний шигшээ баг гурав дахиа түрүүлж, Л.Месси анх удаа алтан цом өргөсөн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.