Украин: Зеленьский Модиг энхтайван тогтоох төлөвлөгөөнд нь туслахыг хүсэв

Украины ерөнхийлөгч Влодимир Зеленський Энэтхэгийн ерөнхий сайд Наренда Модитой утсаар холбогдсон талаар CNN мэдээлжээ.
Дуудлагадаа Украин улсад энхтайван тогтоох асуудлын тухай хэлэлцсэн аж. Энэ үеэр Зеленський Энэтхэг улсын тусламж, оролцоо ихээхэн шаардлагатай байгаа талаараа хуваалцсан ажээ.
Тийнхүү дуудлагын дараагаар Зеленський өөрийн Твиттер хуудастаа "Миний зүгээс энхтайвны томьёоллыг танилцуулсан. Харин одоо энэхүү томьёолол биеллээ олоход Энэтхэг улсын оролцоонд найдаж байна" гэв.
Харин Энэтхэг улсын Засгийн газраас "Ерөнхий сайдын зүгээс энхтайван тогтоох аливаа үйл хэргийг Энэтхэг улс бүрэн дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлсэн" гэлээ.
Зеленский Индонез улсын Бали хотноо зохион байгуулсан "Их 20" бүлгийн уулзалтад энхтайвны томьёоллоо танилцуулсан юм.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энх тайванг ЗЕЛЕНСКИЙ тогтоох болохоос Энэтхэг тусламж өгөөд ероолгүй сав гэсэн үг.
Оросын цэргүүдийг гаргаж нэгдсэн үндэстний цэнхэр дуулгатай цэргүүдийг тухайн бүс нутагт нь түр байршуулаад л асууд## шийдэгдлээ, дараа нь иргэдийн сан## асуулгыг 10 жилийн дараа дахин явуулж тусгаар улс болох эсэхийг нь тогтоох хэрэгтэй, орост нэгдэх тухай бол сан## асуулга хийх шаардлагагүй.