Гадаад мэдээДЭЛХИЙ
“Microsoft” ОХУ-ын зах зээлд эргэн орж ирлээ

АНУ-ын “Microsoft” корпораци ОХУ-ын зах зээлд эргэж орж иржээ. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын хэрэглэгчдэд үйлчилгээ авах эрхийг нь буцааж нээсэн байна.
Албан ёсны сайтнаас нь Windows 11, 10, 8.1, 7-г татаж болохоор болсон гэдгийг албан ёсны эх сурвалжууд баталжээ.
Корпораци одоогоор энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ хийхгүй байх магадлал өндөр гэдгийг эх сурвалжууд нуусангүй. Учир нь “Microsoft” Украин дахь цэргийн ажиллагааг нь буруутган ОХУ-аас гарч байгаагаа өнгөрсөн гуравдугаар исард зарлаж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.