Хятад: Өөрсдийн бүтээсэн С919 онгоцыг үйлчилгээнд нэвтрүүлнэ

Хятадын инженер техникчдийн ажилчид анх удаа бие даан тийрэлтэт онгоц бүтээлээ. С919 нэртэй тус тийрэлтэт онгоцыг ирэх хавраас зорчигч тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
Тус компани нь 26-ны өдрөөс эхлэн 100 цагийн баталгаажуулах нислэг үйлдэж эхлэхээ мэдэгджээ. Баталгаажуулах нислэг гэдэг нь нислэгийн удирдлагын системийг шалгах, зорчигчдын аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зэргийг цогцоор нь шалгадаг журам аж.
Баталгаажуулах нислэгүүдийг эцэслэн шийдсэн тохиолдолд Иргэний нисэхийн байгууллага нь ашиглалтын зөвшөөрлийг олгох юм байна.
С919 нь дунд оврын зорчигч тээврийн нисэх онгоц бөгөөд Хятадын төрийн өмчит "China Comeercial Airlines" 2006 онд судалгаа боловсруулалтыг эхлүүлснээс хойш 16 жилийн дараа ийнхүү дуусгавар болсон бүтээл юм. Онгоцны нэгж үнийг 100 сая ам.доллароор тогтоожээ.
Иргэний нисэхийн сүлжээнийх нь мэдээлснээр уг онгоцны анхны худалдан авагч болох "China Eastern Airlines" агаарын тээврийн компанийн зүгээс баталгаажуулах нислэг гэх мэт эцсийн шалгалтыг хийсний дараа ирэх хавраас зорчигч тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.