Уганда: 12 эхнэр, 102 хүүхэд, 568 ач зээтэй эр дахин хүүхэдтэй болохгүй гэж шийджээ

Уганда улсын тариачин эр 12 эхнэр, 102 хүүхэд, 568 ач зээтэй юм байна. Түүний Муса Хасахья гэдэг ажээ. 67 настай энэ эр дахин хүүхэдтэй болохгүй хэмээн шийдсэн талаар "Unilad"-д мэдээлжээ.
Энэхүү шийдвэрээ гаргах болсон шалтгаанаа амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотой гэсэн байна. Дахин хүүхэдтэй болохгүйн тулд Муса 12 эхнэртээ жирэмслэлтээс хамгаалах эм авч өгсөн байна.
Муса "Гэр бүл маань өнөр өтгөн болох тусам орлого маань хангалтгүй болж байна. Амьжиргааны өртөг нэмэгдсэн. Эр хүний хувьд ганц эмэгтэй яаж хангалттай байх билээ. Эхнэрүүд маань цугтаа нэг байшинд амьдардаг. Энэ нь надад тэднийг ажиглагахад амар болгодог" хэмээн яриа өгчээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Миний боломж бололцоо багасаж байгаа тул дахин хүүхэдтэй болохгүй. Хүүхэд төрүүлэх насны эхнэрүүддээ гэр бүл төлөвлөлтөд хамрагдахыг зөвлөсөн. Надтай ижил болохыг хүссэн эрчүүдэд олон эхнэртэй болох нь дэмий санаа гэдгийг ч хэлж байгаа" гэжээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ханг##ттай шдээ
Болооч, чамд ялгаагүй.
манайд буянгийн Жагайгаас өөр 6 эхнэртэй хүн сонсогдоогүй.Жагай тэжээж чадаж байв## ямар хамаа байна гэсэн шүүдээ Бүртгүүлээгүйл болохоос УИХ-н эрхэм гишүүд Улайдаггүй Улаан сайд Н.Алтанхуяг гэх мэтчилэн МАН-н нэлээд олон гишүүд 3-4 эхнэрүүдтэй гэж илтээр яригддаг байсан шүүдээ