Top StoriesЯрилцлага

Улаантайгын хамгаалагч Т.Отгонбаяр: Цас ухаж доор нь хонож, хэдэн мянган нинжатай тулж явлаа

“Улаан тайга” улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Т.Отгонбаяртай ярилцлаа.  

-Сайхан өвөлжиж байна уу, та. Тайгад ямархуу өвөл болж байна вэ?

-Сайхаан, сайхан өвөлжиж байна уу. Тайгад энэ жил налайж байна. Сарьдаг бүр алс руугаа зузаан цастай, нам дор газраа цас нимгэн, хамгийн дээд тал нь -40 градустай сайхан өвөл болж байна.

-Хөөх, 40 градустай байхад сайхан өвөл гэж үү?

-Тайгын -40 градус гэдэг чинь дулаахан байлгүй яахав. Манай ийшээ өвөл дөчөөд хоног -50 градустай хүйтэн өдрүүд үргэлжилдэг.

-Та суурин байна уу?

-Ойр оны эцсийн тайлан тооцоо гээд оффис орчмоороо ажилтай байна. Хэд хоногийн өмнө тайгын гүн рүү зэрлэг амьтны ажиглалт судалгаа хийх, хариуцсан газраа ээлжит хяналт хийгээд ирлээ. Ан амьтад амар тайван, газар нутагт элдэв зөрчилгүй сайхан байна лээ. Бид нар сард хоёр удаа 7-10 хоног ээлжит эргүүл хяналтаа хийдэг юм.

-Жишээ нь, та цаад тал нь хаа хүртэл явах уу, хэдэн км хяналт эргүүл хийдэг гэсэн үг вэ?

-Би Улаантайгын дархан цаазат газраас ОХУ-ын хил буюу хилийн 320 дугаар багана хүртэл 250 км газар хариуцаж ажилладаг. Ашигт малтмалын гурван том талбай, 7000 нинжа бужигнаж байсан газар нутаг энд багтдаг. Өвөлдөө даваа хаачихдаг учир долоо хоноод эргэнэ, бусад улиралд нэг удаагийн эргүүлээр арваад хоног явна. Одоо ч нэг үеэ бодвол зөрчил байхгүй болчхоод байна.

-Унаа унашаа хэрхэн зохицуулахав?

-Гэрээсээ албаны мотоциклоо унаад гарна. 50 км яваад манай байгаль хамгаалагчдын байранд хүрнэ. Тэнд адуунаасаа нормын морио барьж унаад цааш явдаг. Өвөл хил хүртэл нутгийн арав гаруй айл өвөлжөөлөөд ороод ирдэг учир нэг морьтой явж, айлуудаар хоноглоод явчихна. Харин зун ямар ч айл, хүнгүй болчихдог учир хөтөлгөө морь зайлшгүй хэрэгтэй. Арваад жилийн өмнө албаны унаа унашгүй, нүцгэн улаан гараараа л ангийн зөрчил, алт олборлогчидтой тэмцэж явлаа. Одоо нэг үеэ бодвол нөхцөл байдал сайжирчхаад байгаа.

-Унаагүй, бороохойгүй анчид, нинжа нартай тэмцэж явсан гэлээ. Эрсдэлтэй учирч байв уу?

-Нинжа нар, хулгайн ан хийгээд газар дээрээ баригдсан хүмүүс ална, тална гээд заналхийлсэн, дайрсан үеүүд зөндөө. Нинжа нарыг хэдэн мянгаар нь явган, нүцгэн туугаад гаргаж байсан хүнд хэцүү ч газар нутгаа хамгаалж чадсан тохиол олон. Алтан дээр зөрчил гарахад явган явна. Нэг удаа цасан шуургатай таараад гэгээ ортол цас ухаж, овоолж унтаад гэгээ орохоор явж байлаа. Хөр цас хөмөрчих гээд зарим газар элгээрээ мөлхөнө.

- Цас ухаад дотор нь ороход дулаахан байж чадах уу?

-Амиа аргацаасан ядарсан хүмүүсийн л арга юм даа. Жаахан амарч, гэгээ орохоор зүг чигээ олж авах гэж тэр. Улаантайгын улсын тусгай хамгаалалтын захиргаа дөнгөж байгуулагдаж байхад юу юу ч үгүй, байгалиа хамгаалах ёстой л гэсэн хэдэн байгаль хамгаалагч л байлаа. Их сарьдгуудын цас, жавар, үер ус, шар усны үер гээд байгалийн саад тотгор, хүний үйл ажиллагаанаас хамаарсан зөрчлүүд гээд их юм үзэж туулсан даа, бид.

-Буу шийдэм агссан ангийн голомт руу орж, хулгайн анг нь чирүүлээд гаргаж явсан-

-Тэр бүхэнтэй яаж учир зүйгээ олж, өдийд тайга тайван амгалан болсон бэ?

-Хууль ном, дүрэм журмаа сайн уншаад, бодол санаагаа зөв илэрхийлж ойлголцоно. Тэр хүмүүс чинь урдаас хамаг зовлон ярина, уйлна, учирлана. Бид ч бас өмнөөс нь эвлүүлж, аргадаж ярьсаар байгаад наашлуулна. Буу шийдэм агссан, нохой, цаатай ангийн голомт руу ороод эвээр яриад гаргаж л байсан. Тэд нар чинь зах зээлд үнэ хүрдэг хүдэр, буга буудаад унагаачихсан байж байхад нь бариад анг нь чирүүлээд орж ирж байлаа. Би давхар байгаль орчны хяналтын улсын байцаагчаа хийнэ. Тэгээд үнэ мөнгө, байгаль орчинд учруулсан гэм хор, нөхөн төлбөрийг тооцоод арга хэмжээ авна. Нэг хэсэг Тувагийн малын хулгай их ширүүн байсан. Дэргэдээс адуу хөөгөөд гарна. Хэл ус ойлголцохгүй учир их хэцүү.

-Одоо нөхцөл байдал сайжирсан гэлээ. Юу юу өөрчлөгдөв?

-Би өмнө нь Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газар байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад Улаантайга улсын тусгай хамгаалалттай газрыг анх байгуулагдахад ирсэн. Улаантайгын тусгай хамгаалалтад улс авч, бид нар цагаан тал дээр хамгаалалттын захиргааны байрыг бариад л эхэлсэн улс. Өнгөрсөн намар бид нар арван жилийн ойгоо хийлээ. Бид өнөөдөр унах унаатай, амраад хоноглох явах байртай, хамгаалалтын захиргаан дээрээ граш, модны цех, музей, сургалтын танхимтай болсон. Тайга маань ч тусгай хамгаалалтад орсноор өвс ургамал нь жигдэрч, ан амьтан маань өсөөд алт, ангийн хулгай тэг болсон шүү дээ. Ер нь зөрчилгүй болсон шүү. Бид нар тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалж ганцаараа эсвэл хоёр гурвуулаа явж, тусгай хамгаалалттай газар байнгын эргүүл хамгаалалтад байгаа. Сарын хориод хоногийг бид эргүүл, мониторинг, байгаль хамгаалах ажилдаа зориулна. Ирээд эндээ өөрсдийн байгуулсан мужааны цехдээ улсын хилийн цэсийн тэмдэг, бусад тусгай хамгаалалттай газруудын хаяг, тэмдэглэгээг хийнэ. 

-Гүний хяналт гээд ярьж байсан. Тэр талаар мэдээлэл өгөөч?

-Тайгын гүнд хүрэн баавгай, буга, хандгай, согоо, гөрөөс, чоно, хүдэр гэх мэт маш олон төрлийн олон тооны зэрлэг амьтад амьдардаг. Бид нар зэрлэг ан амьтдаа тогтоосон зурвасын дагуу эргэж бүртгэл, ажиглалт хийнэ. Мөн мараатай газар камер байршуулан судалгаа, мониторинг хийдэг. Тайга зөрчилгүй амар тайван, хэдэн амьтдаа дурандаад хэвтэж байх шиг жаргал үгүй дээ.

-Гэр орныхонтойгоо холбоо харилцаагүй олон хоног явах уу?

-Тэгэлгүй яахав. Улаантайгын хамгааллалтын захиргаанаас хөдлөөд 100 км яваад сүлжээ тасардаг. Тэгээд арваад хоног гэр бүл, ажлынхантайгаа ямар ч холбоогүй явж байгаад эргээд гарахад сүлжээтэй залгаж, тэд нартайгаа яриад санаа амарна даа. Ер нь байгаль хамгаалагчийн ажил гэдэг чинь байгальд сонирхолтой, зүрх сэтгэлээ өгсөн, хээр гадаа явж үзсэн хүний хийдэг ажил.

-Таны хамгийн дуртай улирал?

-Намар бол миний аз жаргал. Бүх юм боловсорчихсон, жимсэн дунд дурангаа бариад хэвтэж байх хамгийн сайхан. Амьдын диваажин гэдэг л тэр.

-Харин халширдаг улирал?

-Мэдээж өвөл. Өвдөг их даардаг. Биеийн тал орчихдог цасан дундуур ихэвчлэн туучна. Хэрэг зөрчил гарвал бүр туйлдана. Тусгай хамгаалалтын орчны бүс дотор 20-50-100 км-ийн зайтай 16 байшин байдаг. Ямар ч улиралд эдгээр байрныхаа нэгийг бараадаад авахад дулаацаад, хувцас хунараа хатаагаад түр амсхийгээд авдаг юм. Бид нар жилдээ нэг л удаа ээлжийн амралт авна. Бусад цагт бол хагас, бүтэнсайн ч гэж байхгүй энэ тайгаа л эргэж, тойрч тэрнээсээ аз жаргал мэдэрч явдаг улс даа.

-Танд хэлэхсэн, ярихсан гэж бодож явдаг зүйл бий юу?

-Нэг үеэ бодвол төр засаг анхаараад бид нар ямартай ч толгой хоргодох байр сав, унаа, хэрэгсэлтэй болчихлоо. Бид нарт биеэ хамгаалах зэвсэг хэрэгсэл их хэрэгтэй байдаг. Баавгай, чононоос морь их үргэнэ. Улаан тулаад ирэхгүй ч зэрлэг л амьтан болохоор бас эвгүй. Зэрлэг амьтдаас илүүтэй Тува нараас их айдаг.

-Та уугуул хаанахын хүн бэ. Гэр бүлээ танилцуулаач?

-Манай гэр бүлийн хүнийг Т.Уранбилэг гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг. Бид гурван хүүхэдтэй. Эхнэр, бид хоёул Ханх сумын харьяат хүмүүс. Одоо бол Улаан-Уул сумын Соёо багийн иргэд. Бид хоёр Улаан-Уул сумандаа ирж, айл гэр болоод хориод жил амьдарч байна. Өмнө нь би малчин байсан. Байгаль орчны салбарт орж арваад жил ажиллахдаа байгаль орчны тэргүүний ажилтан, Алтангадас гээд шагнал хүртлээ. Энэ бүх амжилт бол миний гэр бүл, Ж.Төмөрсүх даргатай Улаантайгын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны хамт олны минь ач буян гэж санаж явдаг. Би өөрөө байгаль хамгаалагч гэж дуудуулах их дуртай. Даанч манай нутгийнхан биднийг тусгай хамгаалалтынхан л гэдэг юм. /инээв/

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-29 10:47

Мундаг хүндээ. Төр хараасай энэ хүний хийсэн гавьяаг

Зочин
Зочин
2022-12-29 10:47

Tanid eruul enh hamgiin sn saihan buhniig husey

Зочин
Зочин
2022-12-29 10:47

Ene hund l turiin deed shagnalaa haramgui ugmuur em pamparsnaasaa garsan huuhduuded ugch baihaar

Зочин
Зочин
2022-12-29 10:47

Тайгын хамга##агч нар ёстой мундаг хүмүүс байдаг байхаа. тэр чинээгээрээ гэр орон нь хаягддаг байхдаа

Зочин
Зочин
2022-12-29 10:48

Олон з##уус энэ хүнээс үлгэр жишээ аваасай

Зочин
Зочин
2022-12-29 10:48

Баатар

Зочин
Зочин
2022-12-29 10:52

Тайгын хамга##агч нар ёстой мундаг хүмүүс байдаг байхаа. тэр чинээгээрээ гэр орон нь хаягддаг байхдаа

ЗочинХэн
ЗочинХэн
2022-12-29 10:54

Тэр хахир хүйтэнд байг##ь эхийн бүтээлүүдээ хамга##ахын төлөө хүчин зүтгэж яваа олон хүмүүсийн төлөөлөл шүү дээ. Мундаг байнаа Танд аз жарг## хүсье

Зочин
Зочин
2022-12-29 11:00

Мундаг улсууд юм байгаамдаа

Зочин
Зочин
2022-12-29 11:07

Эх орон ,ард түмэнээ хамга##ж,өөрийн хүч оюун ухаанаа зарцуулж бидний төлөө цаг наргүй ингэж зүтгэж явдаг хүмүүс байдгийг сая олж мэдлээ маш их бахарх## төрж байна та нарынхаа гэгээлэг үйлст чинь аз жарг##ыг хүсьё .Эдгээр хүмүүстээ төр минь цол хэргэм болон баатар,шагн## урамшуул##аа харамгүй хайрлах ёстой байна даа....

Зочин
Зочин
2022-12-29 11:46

Гоё ярилцлага байна. Ядаж замд амрах байр савтай болно гэдэг сайн.

Зочин
Зочин
2022-12-29 11:48

Хилийн тор гэж байдаггүй ээ ?

Зочин
Зочин
2022-12-29 11:51

Байг##ь хама##агч нарт буу хэрэгтэй. Гэнэт баавгай гарч ирвэл яах вэ ? Эсвэл зэвсэгтэй хулгайн анчин. Хэдийгээр эд тайван замаар асуудлыг шийддэг ч.

Зочин
Зочин
2022-12-29 12:58

Газар ухаж байголаа сүйтгэж байгаа ховдог баячуудад биш, эх орноо баялгаа хойч үедээ хэвээр нь үлдээхийн төлөө холуун хүйтэнд шантрахгүй тэмцдэг энэ хэдэн байгол хамгаолагчдадаа гавьяатын цол тэмдгийг хайргүй өгцгөөгөөч

Зочин
Зочин
2022-12-29 13:35

Бас л үлээдэг гар байна даа

Магсар
Магсар
2022-12-29 14:10

ж.төмөрсүх дарга нь гавъяат болсон ц##инг өндөр болговол шагн## хоёрдугаар асууд##

Уншигч
Уншигч
2022-12-29 15:27

Амжилт хүсье, эгэл баатрууд гэж энэ л хүмүүсийг хэлнэ шүү.

999
999
2022-12-30 05:52

Байг##ь дэдхийгээ хамга##ах үйлсэд үнэхээр чин сэтгэлээ зориулсан танд болон гэр бүлд нь Хан тэнгэрээс мөнхийн хишиг буян хайрлах болтугай.
Хамга####тын зэвсэг төр засагаас хурдан өгөө.

Холбоотой мэдээ

Back to top button