Нийгмийн
Тэрбумтнууд энэ онд хоёр их наяд ам.доллар алджээ

Дэлхийн толгой баячуудын хувьд энэ он хүндхэн жил байсан хэмээн CNBC-д мэдээлжээ. Учир нь тэрбумтнууд нийт хоёр их наяд ам.долларыг алдсан байна.
Форбес сэтгүүлийн мэдээлснээр АНУ-ын тэрбумтнууд 660 тэрбум ам.долларыг алджээ. Үүнээс хамгийн их алдагдал хүлээсэн нь Твиттер, Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск юм байна. Тэрбээр нийт хөрөнгөөсөө 115 тэрбум ам.долларыг алджээ.
Ийнхүү дэлхийн хамгийн баян чинээлэг эрхмийн байр сууриа алдсан юм. Энэ онд алдагдал их хүлээсэн ч Илон АНУ-ын хамгийн баян эрхэм хэвээрээ байгаа билээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.