Улс орнууд БНХАУ-ын жуулчдад хатуу хяналт тавина

АНУ-ын эрх баригчид БНХАУ-аас ирэх жууулчдаас ПСР шинжилгээ заавал авах журам тогтоолоо. Үүнээс өмнө өөр олон улс хятад жууулчдад хатуу хяналт тавихаа мэдэгдээд байв. Тодруулбал, Итали, Япон, Малайз, Тайвань, Энэтхэг улс энэ тухайгаа ил зарлажээ. 2020, 2021 онд голомт болж, хохирол амссан улсуууд хамгийн ихээр болгоомжилж байна.
БНХАУ ирэх сарын 8-наас дотоодын иргэдэдээ хилээ нээнэ гэж зарлахаас өмнөхөн барууны хэвлэлүүдэд БНХАУ-д ковид өвчний тархалт газар авч, сүүлийн хэдхэн хоногт 250 сая хүн халдвар авсан гэсэн мэдээлэл гарч байсан юм. Бээжин харин энэ мэдээллийг “хэтэрхий хөөстэй” мэдээлэл хэмээн буруушаасан.
Харин БНХАУ руу зорчих гаднын иргэдийн тухайд, Гадаад харилцааны сайд Ван И “Иргэдийн чөлөөтэй солилцоонд нөлөөлөх бодолгүй байгаа ч тухайн улстай нь харилцаж, хоёр талдаа бэлтгэлээ сайтар хангах ёстой” болохыг онцолсон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.