Нийгмийн

Жендерийн тэгш эрх гэдэг нь эмэгтэй хүний давуу эрхийг хэлэхгүй

Жендерийн тэгш эрх гэдэг нь эмэгтэй хүний давуу эрхийг хэлэхгүй. Энэ бол туйлын үнэн. Өнөөдрийн манай улсын нийгэмд эрхээ ярьж, феминист үзэл гэдгээр дайрч давшлах бүсгүйчүүд олон болжээ. Сүүлийн хэд хоногт л энэ зүйл ажиглагдсан уу гэвэл үгүй. Бүр бага насны охидоос ч энэ дүр зураг ажиглагдаж эхэллээ.

-Хөвгүүд ангийн охиддоо зодуулж, өшиглүүлэх нь огтхон ч хэвийн үзэгдэл биш-

Хамт ажиллагчдын эсвэл танилын бага ангийн хөвгүүдтэй тоглонгоо ярилцах үед ангийн охиддоо зодуулж, өшиглүүлдэг талаараа их ярьж байв. "Охин хүүхэд болохоор гар хүрч болохгүй ч тэд үргэлж намайг зоддог" гэх үг бага ангийн хөвгүүдийн амнаас шууд л урсан гарах нь нэг талаараа харамсалтай.

Учир нь бид хөвгүүдээ багаас нь охин хүн, эмэгтэй хүнд гар хүрч болохгүй хэмээн сургадаг ч охидод тэгж хэлдэггүй. Тэр ч утгаараа өнөөдөр бага ангийн охидод дээрэлхүүлж буй хөвгүүд даанч олон.

Дийлэнх багш нар ч үүнийг төдийлөн хайхрахгүй. Учир нь хөвгүүд л охидыг зодохгүй бол бусад нь хамаагүй мэт. Хүүхдүүд энэ талаар гэр бүлдээ хэлбэл "Эр хүн байж эмэгтэй хүнд дээрэлхүүллээ" хэмээн өөдөөс нь хэлэх асран хамгаалагч бий.

Ингээд бодоод үзвэл насанд хүрэгчид хүүхдэд багаас нь жендэрийн ойлголтыг буруу өгч байна. Охид өөрсдийгөө хөвгүүдээс илүү эрхтэй мэт аашлах бол хөвгүүд илүү хаалттай болж хүмүүжихэд нөлөөлж буй.

-Эмэгтэйчүүдийн эрхийг хангахад анхаарч эрчүүдийнхийг орхигдуулдаг-

Бага наснаас эхлээд энэ мэт эрчүүдийн эрхийг орхиж эхэллээ. Насанд хүрсэн хойно нь ч төдийлөн ялгаагүй. Хамгийн энгийн жишээ бол эрүүл мэндийн үйлчилгээ авах явдал.

Эмэгтэйчүүдийн эмнэлэг хаа сайгүй тархсан байдаг бол эрчүүдэд зориулсан мэргэжлийн үйлчилгээ авах, мэргэшсэн эмнэлэг хуруу дарам цөөн. Улсын хэмжээнд ердөө 10 орчим байх жишээтэй. Мөн ДЭМБ-ын амиа хорлолтын статистикт дурдсанаар манай улсын нийт амиа хорлосон тохиолдлын 85 хувийг нь эрчүүд эзэлж байна.

Энэ мэтээр эрчүүдийн эрхийг умартсаар. Дээрх дурдсан жишээ макро түвшнийх тул хожим дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн хүргэнэ.

Харин өнөөдөр нийгэмд тархсан нэгэн сэдэв бол Серёжагийн асуудал юм. Нийгэм уг асуудалд хоёр талын байр суурьтай байгаа. Энэ асуудалд уран бүтээлчийн статусыг орхин зайлшгүй тодотгох ёстой зүйл бий. Бусдын биед хамаагүй халдах болон хүрэх.

Хэн нэгэн танихгүй этгээд таны биеийн аль нэг хэсэгт хүрлээ гэж бодъё. Ямар санагдах вэ. Бүр тодруулбал, танихгүй эрэгтэй хүн эмэгтэй хүний биед хүрэх төдийд л асуудал үүснэ. Эсрэгээрээ танихгүй эмэгтэй хүн эрэгтэй хүний биед хүрэх төдийд л тухайн эрэгтэй бүдүүлгээрээ дуудуулах нь байж болох үйлдэл хэрэг үү. Энэ бол хөвгүүдийг өшиглөж буй бага ангийн охидын тохиолдолтой ижил зүйл.

Уран бүтээлч, эрэгтэй эсвэл бага ангийн хөвгүүн байх эсэх ямар ч хамаагүй. Ердөө л энэ бүх хүнд ч жендерийн тэгш эрх нөлөөлөх ёстой. Эмэгтэй хүн өөрөө өөрийгөө бусдаас давуу эрхтэйд үзэж болохгүй.

Эцэст нь, нийгэм хөгжихийн хэрээр манай улсад эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо нэмэдэж, ажил карьертээ анхаарах болсон нь хүйсээр ялгаварлан гадуурхах байдлыг нэмж буй. Эмэгтэйчүүдийг боловсролтой болоход анхаарч, эрчүүдийг боловсролоос илүү амьдралын ажилд сургах нь нэмэгдсэн. Нөхөр нь цалингаа авсан даруйд эхнэртээ өгөх, санхүүгээ хянуулах, хэрэглээгээ хязгаарлуулах, цахим хэрэглээнийхээ нууц үгийг хуваалцах гэх мэт нөхцөлд ч орсоор.

Бага балчраас насанд хүрсэн нийгмийн аль ч давхрагын үедээ эрчүүд дам болон далд байдлаар хүчирхийлэлд өртөж, эрхээ хязгаарлуулсаар. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хэмээн хашхирдаг байсан бид эрчүүдийн эрхийн төлөө дуугарах цаг нь хэдийн болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ингэдэг. Унадаг дугуй
Ингэдэг. Унадаг дугуй
2022-12-29 13:25

Нэг хөгжилтэй оронд нэг з##уу эмэгтэй унадаг дугуйгаа хашаа давуулах гэтэл ойрхон зогсож буй эрэгтэй хүмүүс туслахгүй. Монголчууд бие биендээ туслаад сурсан тул сонин харагдана. Яагаад туслаагүйг нь асуухаар жендер гээд өөрийг нь чад##гүй гэж бодлоо гэх байх гэсэн гээд.

Зочин
Зочин
2022-12-29 14:28

Энхбаярын Батшугар энийг уншаасай.

Иргэн
Иргэн
2022-12-29 15:00

Албан туша##, даргын донтонгууд жендер яриад байх шиг ээ.

Холбоотой мэдээ

Back to top button