Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

"Bigbang" хамтлагийн гишүүдээс GDragon-оос бусад нь гэрээгээ сунгасангүй

Солонгосын хөвгүүдийн хамтлаг болох "Bigbang" хамтлагийн зарим "YG" энтертайнменттай цаашид гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр хамтлагийн ахлагч GDragon л энтертайнментдаа үлдэж байгаа юм.

2006 оноос хойш олон нийтэд дуугаа хүргэсэн тус хамтлагийн гишүүд энтертайнментаасаа гарсан ч хамтлагийн гишүүн хэвээр байж, цаашид уран бүтээл хамтран цацахаа мэдэгдсэн байна.

Хамтлагийн отгон гишүүн Сынри хар тамхи, биеэ үнэлэлтийн хэргийн улмаас хамтлагаасаа гарч, шоронд ял эдэлж буй бөгөөд тун удахгүй тэнсэн харгалзахаар шоронгоос суллагдах юм.

Реппер ТОР бусад алдартнуудтай хамт сансарт аялах багийн гишүүнээр сонгогдсон билээ.

Харин хамтлагийн гол дуучин болох Дэсон энтертайнменттайгаа гэрээгээ үргэлжлүүлэн сунгахгүй гэдгээ мэдэгдэж, одоогоор чөлөөт уран бүтээлч байх бололтой.

Мөн Тэяаны хувьд "YG"-ийн охин компани болох "The Black Label"-ийн уран бүтээлчээр харьяалагдаж, шилжиж буй ажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button