Top StoriesУЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Хархорум хот: ₮500 саяын гурван тендер зарлаж, гишүүд Архангайд ажилласны дараа Ерөнхийлөгч зарлигджээ

Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарын үсэг зурлаа. Зарлигаар,

  • ТЭЗҮ, төсөл боловсруулан УИХ-д өргөн барих
  • Холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах хоёр чиглэл Засгийн газарт өгч байна.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын магтаалын үгийг тасалж, Фэйсбүүк хуудастаа байршуулсан Ерөнхийлөгчийн энэ санаачилга өмнө нь БХБЯ-ны хэмжээнд яригдаж байсан. Яамны зүгээс тогтоолын төсөл санаачлан УИХ-аар батлуулахаар болж, гурван ч удаа энэ чиглэлээр тендер зарласан байгаа юм.

Өөрөөр хэлбэл, үйл явдлын зураглал хийж үзвэл Орхоны хөндийд шинэ хот байгуулах ажлыг эхэлж Ерөнхийлөгч санаачлаагүй нь харагдаж буй.

Нэг: ТЭЗҮ-ийг 2022 оны төсвөөс хийхээр тушаал баталжээ

2022 оны улсын төсвийн хавсралт буюу энэ онд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XII.4.5-д "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл зураг төсөв" гэсэн хэсэг бий.

Дараа онуудад хэрэгжүүлэх төслийн ТЭЗҮ боловсруулах энэ чиглэлд нийт 65.9 тэрбум төгрөг баталсан. Харин энэ онд 19.7 тэрбум төгрөгийг нь санхүүжүүлэхээр тусгасан байдаг. Энэ дүн Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх хүрээнд батлагдсан төсөв юм.

Энэ дагуу Б.Мөнхбаатар сайдын 2022 оны 10 дугаар тоот тушаал гарчээ. Тушаалаар, дараа онуудад хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг баталсан бөгөөд үүний 16-д “Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай ТЭЗҮ боловсруулах” гэсэн хэсэг багтсан байна.

Өөрөөр хэлбэл, БХБ-ын сайд өөрийн эрхлэх ажлын хүрээнд Орхоны хөндийд хот байгуулах ТЭЗҮ-ийг энэ онд хийлгэхээр тушаал баталсан байгаа юм.

Хоёр: Гурван удаа тендер зарлаж, эцэст нь Нийслэлийн харьяа газрыг шалгаруулжээ

Тушаал батлагдсаны дараа гуравдугаар сард БХБЯ-наас тендер зарласан байна.

Тодруулбал, 2022.03.04-нд “Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай ТЭЗҮ боловсруулах” гэсэн утгатай, 500 сая төгрөгийн өртөгтэй тендер зарласан байна.

Энэ тендерт "Нартдизайн" ХХК ганцаараа материал явуулсан харагдаж байгаа бөгөөд "Хураангуйд орсон" гэж тэмдэглэжээ. Улмаар энэ тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон гэж ойлгогдож буй.

Учир нь дахиад 2022.03.04-нд мөн ижил утгатай, ижил өртөгтэй тендер зарласан байна. Харин энэ тендерт "Ланд овнер", "Идеалгрупп" гэсэн хоёр компани материал явуулсан ч "Хасагдсан" гэж тэмдэглэсэн байна. Шалгарсан компанийн мэдээлэл байхгүй. Ингээд хоёр дахь удаа зарласан тендерээс ч үр дүн гараагүй байна.

Улмаар гурав дахь удаа буюу 2022.04.20-нд дахин энэ тендерээ зарласан бөгөөд үүнд нь "Хот төлөвлөлт, судалгааны институт" ОНӨҮГ шалгарчээ. Өөрөөр хэлбэл гурван удаа тендер зарлаж, гурав дахь дээрээ Нийслэлийн харьяа ОНӨҮГ-ын ирүүлсэн материалыг хүлээж авсан байгаа юм.

ТОДОТГОЛ: Дөрөвдүгээр сард тендерт шалгарсан ч "Хот төлөвлөлт, судалгааны институт" ОНӨҮГ нь санхүүжилтээ авч эхэлсэн баримт дата судалгааны явцад олдохгүй байна. БХБЯ-ны шилэн дансны мэдээллийг шүүхэд ч, тус ОНӨҮГ рүү дээрх утгаар санхүүжилт олгоогүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, тендерийн үр дүнг ийн гаргасан ч ажил хэрэг болголгүй орхижээ.

Гурав: УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар тогтжээ

Ингэж явсаар арваннэгдүгээр сарын 9-ний Засгийн газрын хуралдаанаар, Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх шийдвэр гаргасан.

Шийдвэрийн талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцуулсан бөгөөд, ЗГ-ын гишүүд дэмжсэн тул тогтоолын төслийг эцэслэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон талаар мэдээлсэн юм. 2022 оны улсын төсөвт багтсан агуулгаар гурван удаа тендер зарлаж, Нийслэлийн харьяа газрыг шалгаруулчхаад оны төгсгөлд тогтоолын төсөл хэлбэрээр ажлын үргэлжлүүлэх шийдэл гаргасан нь анхаарал татна.

БХБЯ-наас УИХ-д энэ тогтоолын төслөө өргөн бариагүй байна.

Дөрөв: "Алсын хараа-2050" хөтөлбөрт багтсан тул УИХ-аас ч ажлын хэсэг байгуулжээ

Угтаа энэ төсөл "Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоол болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.7.5-д тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Орхоны хөндийд Хархорум хот байгуулах асуудлыг судалж, ТЭЗҮ боловсруулах асуудал Засгийн газрын бодлогын хөтөлбөрт, 2020 онд тусжээ.

Харин энэ хүрээнд УИХ-аас санал дүгнэлт боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Чинзориг, Б.Чойжилсүрэн нар гишүүнээр багтжээ.

Ажлын хэсгийн гишүүд Архангай аймагт ажилласан нь

Тэд наймдугаар сарын 4-нд, УИХ-ын дарга Г.Занданшатарын хамт Архангай аймаг, Өгий нуурт ажиллаад иржээ. Судалгаагаар нийслэлийн баримжаатай шинэ хот байгуулахад талбай, хөрс, гүний усны нөөцийн хувьд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуурын 168642.4 га талбай хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлт гарсныг энэ үеэр онцолж байжээ.


Сэтгүүлчийн тэмдэглэл: Ийм өрнөлүүд явсаар бүр арванхоёрдугаар сарын 29-нд Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг батлав. Үүнийг нь алга ташин хүлээж авлаа.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд өөр хот байгуулах асуудал манай улсад амин чухал тулгамдаад байгаа. Хархорум хотыг сэргээн байгуулах нь давхар түүх, соёлын ч ач холбогдолтой. Энэ өндөр санаачилгыг хэрэгжүүлэхээр УИХ-аас ажлын хэсэг гарч, ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг нь улсын төсөвт суулгаж, БХБЯ-наас гурван ч тендер зарлаж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсныг дээр тайлбарлалаа.

Харин оны сүүлд Ерөнхийлөгч зарлиг гаргаж, санаачлагч "тэмдэг"-ийг зүүжээ.

Ийм хэмжээний ажилд Төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд нэгдмэл уялдаатай ажиллах нь чухал. Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар өдгөө төрийн ажил уялдаа холбоотой үргэлжлэх, зангидагдах хүлээлт үлдлээ. Харин БХБЯ-наас зарласан тендер шалгаруулалтыг хэрхэх нь асуулт болж хоцров.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-30 09:03

Ямархуу юм байгуулагдах юм болдоо. Хархорум бол түүхэн хот шүү дээ. Аял## жуулчл##ын с##барт дэмтэй л байхдаа

ЗочинХэн
ЗочинХэн
2022-12-30 09:09

Аятайхан мэдээ байх чинь ээ

Зочин
Зочин
2022-12-30 09:14

1,5 тэрбум төгрөг хагас нь хэдий юманд замхарна дөө

Зочин
Зочин
2022-12-30 09:21

Бүтээн байгуул##т хэрэгтэй2

Нэз
Нэз
2022-12-30 09:22

Үүнийг анх хүзүүгүй ерөнхийлөгч ерөнхий сайд байхдаа санаачилж ярьж байсан даанч дэмжлэг аваагүй юм шүү дээ. Одоо олонхи болхоороо сайн дэмжиж пиардуулж чадаж байна даа

Зочин
Зочин
2022-12-30 09:26

Хот байгуулах яах вэ байгаа хотуудаа хөгжүүлээд хүн амаа сийрэгжүүлээчээ. Н##айх Багануур. Дархан. Эрдэнэт. Шарын гол Гээд хот тойрсон хот суурингаа үйлдвэржүүлж хуучин үйлдвэр САА гаа сэргээ

Зочин
Зочин
2022-12-30 09:26

Одоо хотод хөрөнгө зарах бус үйлдвэрлэлд хөрөнгө зарах ёстой. Эрс эсэргүүцэж байна. Ардын намаас Монгол улсынхаа төр, засгаа цэвэрлэцгээе.

Зочин
Зочин
2022-12-30 09:27

Хархоримыг одоо түүхээр нь үлдээ самарж сүйтгэж бохирдуулж яах гээ юм болоо хийвэл урагшаа хот байгууллдаа....

Зочин
Зочин
2022-12-30 09:27

Яг өнөөдөр УЛААНБААТАРчууд бидэнд тулгарч бгаа асуудлыг шийдэж чадахгүй(автобус,утаа,зам,эмнэлэг,давс...)байж...Төсвөөс мөнгө хулгайлах арга гэж ойлголоо. Хархорин руу нүүе гээж 20 жилийн өмнө Элбэгдорж анх дуугарч бсан.

Зочин
Зочин
2022-12-30 09:28

Маш зөв байна. Өгий нуур бол Орхоны хөндийд байдаг нуур. Энэ нуур болон нуурын барууухан т##аар урсаж байгаа орхон голоо бараадуулаад шинэ нийслэлээ байгуулцгааяаа ура. Урагшаа!!

Зочин хн
Зочин хн
2022-12-30 18:52
Reply to  Зочин

ХАР ХОРИН Л ГЭНЭ. ТУХАЙН ҮЕД ЭНЭ ХОТХОНЫГ НҮДЭЭР ҮЗЭЖ ТЭСДЭГЛЭЛ ҮЙЛДЭЖ ДЭЛХИЙ ДАХИНД ИЛ БОЛГОСОН РҮБРҮК, мАРКО ПОЛО НАР ЕВРОПЫН ЖИЖИГХЭН ХОТООС Ч СҮРГҮЙ, ТАЛААР НЭГ ТАРСАН ГЭР, ЭНГИЙН ШАВАР АМБААР, ХЭДЭН СҮМИЙН БАРИЛГА, ДУНД НЬ ХААД НОЁДЫН ХЭДЭН ТОМ СУУЦ ГЭР, АЖЛЫН БАЙРАРАХУУ ЗҮЙЛЭЭС БҮРДСЭН ЭНГИЙН СУУРИН БАЙЛАА ХЭМЭЭН ӨГҮЛСЭН БАЙДАГДАА. СҮР БАДРУУЛЖ ГЭНЭ. ХОЖИМ ХЯТАДАД ШИЛЖИЖ ЮАНЬ ГҮРНИЙ ҮЕД БҮР ХАЯГДСАН НЭГ УУРИН БАЙСАН ТУХАЙ ТҮҮХЭНД БАЙДАГ ЗҮЙЛ ШҮҮДЭЭ. ХАРИН ЭНД ЧАДАЛ БАЙДАГ БОЛ МАШ ТОМ ХОТ БАЙГУУЛАХАД ИРЭЭДҮЙТЭЙ, ГЭХДЭЭ ЭНЭ НЬ 100 ЖИЛИЙН ДАРАА ХАРАГДАХ АЖИЛ БАЙХААДАА.

Зочин
Зочин
2022-12-30 09:36

ЭБИ-гийн идея ингээд хүнийх болов оо

Уншигч
Уншигч
2023-01-01 17:53
Reply to  Зочин

Алуурчин элбэгдорж чулуу ошиглож байхдаа хошгируулж н.энхбаяраас царай Алдан гуйж намайг архорин хотыг дарга болгоод огооч гээд энхбаярын босгыг элээсэн

Зочин
Зочин
2022-12-30 09:36

Аль л Элбэгдоржийн эхэн үеэс яригдаж байсан. Түүнээс хойш чулуу ч тавиагүй. Иймэрхүү мөрөөдлийн яриа зориуд гаргаж урт удаан хугацаанд мөнгө цохих арга юм даа!
Гэхдээ 2100 он гэхэд Хар Хорум гэдэг хоттой болсон байхыг үгүйсгэхгүй!

Уншигч
Уншигч
2023-01-01 18:01
Reply to  Зочин

Хуур ухдэл сэг зэм идэж оссон угээгуй ядуу улаан гуйлгачин хуний махан хунстэн цуст Алуурчин элбэгдорж гудамжинд чулуу ошиглож байхдаа Н. Энхбаярын босгыг элээж намайг хархорин хотын дарга болгоод огооч гэж гуйж гувшигнаж байлаа....
Алуурчин элбэгдорж дараа нь эрх мэдэлд хурээд хархорин гэж Ганц уг дуугааагуй.....
Алуурчин Яргачин Занд##чин элбэгдорж 5 толгой оюу толгой, эрдэнэтийг болон бусад ордыг гадаад эзэддээ 100 жилээр огох ажлаа хийж байсан.....

Зочин
Зочин
2022-12-30 09:40

Гэнэт л ухаа орж дээ тэр их мөнгө идэж уухгүй ##ь эрт хэрэгтэй юм хийсэн болч Хархорин хотыг зөв бүтэцтэй хийж чадах болуу даа уг нь хотоо тэлхэнэ зөв ч ажлын байр орох орон эмнэлэг сургууль цэцэрлэг асар их мөнгө орно.Өрөнд орох вий дээ хачин барьж хаячаад

Gochoo
Gochoo
2022-12-30 09:48

Turiin olon tolgoitoi darga nar oroltsoj bgaa bol tegeel uudtei yum bolohgvi gesen ug , uraldaj idheel urital bolgono

Зочин
Зочин
2022-12-30 10:14

хулгай хийгээгүй бол ##ь эрт босох байж дээ

Зочин
Зочин
2022-12-30 10:43

Arhangaid ehleed dulaanii ded stants bariach.Tuuhii nuurs tulsen uur-n zuuhaar duursen bailaa ter goe aimag.ter asuudluudaa ehleed shiidchiheed shine hotiinhoo talaar yri! Yrih amarhan.huuhed baihad l yridag baisan,yrisaar l bna.Odoo tehdee mash sain nariin tuluvluj l baij bariaraarai daa.Shavaaraldsan zavaan um barichihav daa! Kazakhstanii Astana-g haraarai.Yag manaih shig huiten tal gazar yamar goe hot bosgoson bna.

Зочин
Зочин
2022-12-30 11:11

Tezv gee l svrteu yum yaridgiin programm bii blchihsoniig bvgd mdej bga too ugugdliig ni bichee l knop darlaa umnuus chin bvh tootsoolliig gargachin zurag tusul ch yalgaagui yund yund ene olon terbumiig zaraad bn gdgiin oilgdggui ee

УССӨ
УССӨ
2022-12-30 11:38

УБ ХЭМЭЭХ УТААНБААРАА ЭХЛЭЭД ӨӨД ТАТМААР ЮМ.

Зочин
Зочин
2022-12-30 12:11

Качкар ийм хотыг удирдаад эхлүүлчихнэ гэж хэзээ ч битгий бод. Тархины потенци## нь хаана ч хүрэхгүй. Хурдан ######уулб## төр засаг эмхрэх т##аар руу зүглэнэ. Өөрсдийгөө юу гэж бодсон юм бол. ҮХСЭН НОХОЙН ОЦГОР

Зочин
Зочин
2022-12-30 12:37

Хархорин түүхиын дурсг## тул сэргээх нь зөв. Харин төмөр зам нүүрс ус, ази европыг холбосон зам гээд олон зүйл дутуу. Багануур Багахангай хоёрын дунд байгаа Хэрлэн голын хөндийд нийслэл хотыгтнүүлгэх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-12-30 12:37

Хаанаас баахан зээл чааах болоо яс хавт##зт## зээлнээ л##ар 20 жил нар харахгүй гэж бодсон 50 жил нар харахгүй юм байна ер нь хаанаас баахан нөхөд ирж тэндээ иргэншил авах болоо

Зочин
Зочин
2022-12-30 13:05

Ха ха хаяа нэг ингэж жүжиг тавьж попрохгүй бол ард иргэд мартчих гээд л

Зочин
Зочин
2022-12-30 13:51

Элбэгдоржийн ажлыг үргэлжлүүлж байгаамуу

Зочин
Зочин
2022-12-30 13:52

Алга болсон нүүрс яасан бээ

ЗОЧИН
ЗОЧИН
2022-12-30 16:41

Хар хорины хаана ч ухсан хөшөө дурсг## гарна бүүр хэдэн давхрага хэдэн зууны түүх харуулсан зуун зууны түүх ч гарч ирж мэднэ. МЭӨ түүх тээр доор түүнээс өмнөх нь тэрний доор 1 р зуун дээр нь 2 зуун тэрний дээр гээд зуун зуунаар хэдэн давхарага доор хав дараастай эртний нүүдэлчдийн түүх байгаа. Төмөр зам авто зам гээд бид байгуулах гэж зуун жил болно. Хойноос урагшаа онгоц буух ганц зурвастай царцаа ногоон буудаг байсан Хавар хавсрага тавиад онгоц буждаггүй байсан. Түвшрүүлэхийн САА н тари##ангийн хөрс хавар тэр чигээрээ хийсээд ирнэ. Одоо ч хэвээрээ ер нь эрт хүйтэрдэг тариаг нь жилийн жилд мөндөр цохидог газар даа

Зочин
Зочин
2022-12-30 17:10

Хэнтийд сара##жин төмрүүд босгосоноос бага мөнгө зарцуулах нь ээ.

Ebe
Ebe
2022-12-30 19:22

Soliotoi har goshnognii huniasnuud

Зочин
Зочин
2022-12-30 20:54

УБ-ын даац хэтэрсэн ямар ч ирээдүйгүй төлөвлөлтгүй цементэн шугуй болсон. Санаачилсан хүн нь Хүүк болохоос уг нь хамгийн зөв санаа. Майдар, Хөшигийн хөндий энтэр гэж ##и##ж байхаар ##ь эрт сэдэж хийх байв. Алсын хараа 50 билүү тэрэнтэрд нь тусгагдах болов уу гэж хайгаад олоогүй. Хотод Төв аймагт шамбаар##даж түгжирч багтарч үхэцгээж байснаас Хархоринд шинэ хотоо шинээр эхлүүлсэн нь дээр. Ядаж хөдөөнөөс хот руу нүүдэллэх м##чдын т## хагас нь Хархоринд шингэнэ. Өргөн уудам нутаг эзэнтэй болж, тэгш бус төвлөрөл саарна.
Харин ХОТЫНхХ НЬ ДАРГААР ГЕРМАН ЯПОН ГМ ёс ЗҮЙТэй хүн томилсон нь дээр. МАНАЙХАН бол авилг## газрын наймаа ...цавчаа, зувчаа гээд ##инг нь ##дуулна. Итгэлт бхгүй хүнд гарууд. Ах дүү найз нөхөртөө т## зассаар хот биш болно.

Эмээ
Эмээ
2022-12-31 22:07

БАС НЭГ МӨНГӨ ИДЭХ АРГА . МАЙДАР ХОТ , АНДЛАЛЫН ХӨШӨӨ ШИГ ЛЮМ БОЛНО ДОО . МАХАН ТОЛГОЙТУУД БАЙГАА ДЭЭШ НЬ ТАТАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ СЭРҮҮН ЗҮҮДЛЭЭД СОЛИРОХ ЮМ . ХОТ БАРИХ МӨНГӨӨ ХЯТАДААС ЗЭЭЛНЭ ГЭЭД ЭЛИЙРЭНЭ ШҮҮ . ИРГЭД ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button