НИЙГЭМНийгэм мэдээ
Муурны кафед очиж, стрессээ тайлах боломжтой

Улаанбаатар хотод маань муурны кафе үүдээ нээжээ. "Cotton cat cafe" хэмээх эл кафег Г.Уранцэцэг, Б.Буманцэцэг хэмээх хоёр найз хамтран үүсгэн байгуулсан байна. Улаанбаатарын завгүй, стресс ихтэй амьдралын хэмнэлээс ангирч, өөрийгөө эрхлүүлэхийг хүссэн хэн бүхэнд үүд хаалга нь нээлттэй юм байна. Тус кафе нь Эдийн засгийн хөгжлийн яамны эсрэг талд байдаг ажээ.
Хаягийг нь энд дарж тодорхой харах боломжтой.
Та кафед очихдоо муураа авч очиж болохгүй, зөвхөнд тэд буй өөр, өөр үүлдвэрийн 15 мууртай тоглож, тэднийг эрхлүүлж болох нь. Хамгийн гол нь тэнд очсон бол дотоод дүрмүүдийг нь дагах ёстой юм байна.
Тодруулбал,
- Гараа ариутгасны дараа л муурнуудад хүрч болно
- Араас нь хөөж болохгүй
- Дургүй байхад нь тэвэрч болохгүй
- Мууранд гаднаас идэх, уух зүйл өгч болохгүй
- Гэрэл асааж зураг дарж болохгүй
- Чанга дуугаар ярихыг хориглоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мууранд хайртай хүмүүсийн очих л газар байна даа
Хөөрхиймаа
Хөөрхий ма
Хайр юм аа
Юун гоёийн????????????
Харшилтай хүн бол очоод дэмий байлгүй дээ
Muuriig ileed bhaar goe taiwshirdag shvv