ДЭЛХИЙ

Осолд орсон охиныг тайвшруулахын тулд цагдаа нар хумсаа будуулжээ

АНУ-ын Юта мужид нэгэн автомашины осол гарч, бяцхан охин ээжийн хамт өртсөн байна. Ээжийнх нь хувьд багагүй гэмтэл авсан тул яаралтай тусламж үйлчилгээгээр ойролцоох эмнэлэг рүү хүргэгдсэн бол охин сэтгэл санааны хувьд гүн цочролд орсноос өөрөөр эрүүл мэндээрээ хохироогүй аж. Харин аврах ажиллагааг гүйцэтгэсэн цагдаагийн хоёр ажилтан мөнхүү охиныг тайвшруулахын тулд хумсаа будуулсан нь цахим орчинд гэрэл гэгээ дагуулан түгжээ.

Image may contain: one or more people and closeup

Хоёр цагдаагийн нэгнийх нь хэлснээр, охин гартаа нил ягаан өнгийн хумсны будаг барьсан байсан гэнэ. Ийнхүү тэд гараа өгч, хумсаа будуулмаар байгаагаа илэрхийлжээ. Охин төд удалгүй маш тайвнаар эрчүүдийн хумсыг аажуухан будаж эхэлсэн байна.

Энэ тухай үйл явдал фэйсбүүк, твиттер болон инстаграм орчинд мэдээлэгдсэн цагаас хойш олон хүний хайрыг татаж, мөнөөх хоёр цагдаагийн гаргасан хүүхдэд хайртай сэтгэлийг сайшаасаар байгаа юм.

Х.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button