Бангладешийн анхны метроны талаар сонирхолтой баримтууд: Шалтгаан, өртөг, төлөвлөгөө

Бангладеш улс метроны анхны шугамаа өнгөрөгч бямба гарагт ашиглалтад оруулжээ. Энэхүү меьроны талаар сонирхолтой баритуудыг уншигчдадаа хүргэж байна. Манай улс нийслэдээ метро тавих гээд чадахгүй байгаа билээ.
Хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй бэрхшээлүүд иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байсан утл эрх баригчид нь зориглон төсөл эхлүүлжээ.

Дакка нь 22 сая оршин суугчтэй, хүн амын нягтшилаараа дэлхийд дээгүүрт ордог юм.

Метро барихаас өмнө нутгийн эрдэмтэн судлаачид замын түгжрэлээс болж улсын эдийн засагт жил бүр гурван тэрбум ам.доллар алдаж байна гэсэн тоцооо гаргаснаар метро барих ажил шуударчээ.

Метро барих ажил 2012 онд эхэлж 10 жил үргэлжилжээ. 2030 он гэхэд зургаан шугам, 100 буудалтай болгож өргөтгөхөөр ажиллаж байгаа аж.

Анхны шугамыг ашиглалтад оруулахад 2.8 тэрбум ам.доллар зарцуулжээ.
“Энэхүү метро ашиглалтад орсноор бидний бахархах зүйл нэгээр нэмэгдэж байна” гэж Ерөнхий сайд Шейх Хасин мэдэгджээ.

Шинээр ашиглалтад орсон метро нэг цагт 60 000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайх хэд хэдэн метро барих нүүрсний мөнгөө , Хөдөө театр , Жорлон, хөшөөнд зориулсан, Үлдсэнийг нь шааа##гуулчихсан
Baabar: sub zero Bangladesh....