Бадди Хилд хамгийн хурдан гурван онооны шидэлт оруулсан тоглогч боллоо

“Индиана” багийн хамгаалагч Бадди Хилд ҮСБХ-ны түүхэнд тоглолт эхлээд хамгийн хурдан хугацаанд 3 онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн тоглогч /ҮСБХ play-by-play нарийвчилсан статистик хөтөлж эхэлсэн 1996 оноос хойш/ болжээ. Тэрбээр өчигдөр /Монголын цагаар өнөөдөр/ “Кливленд”-тэй тоглоход /135:126/ тоглолт эхлээд гуравхан секундын дотор холын зайн шидэлтээ амжилттай гүйцэтгэсэн байна. Бөмбөг булаацалдаж, өөргийн болгомогцоо шууд шидсэн бөмбөг нь орсон аж.
Өмнөх дээд амжилтыг мөн “Индиана”-гийн домогт мэргэн бууч Режи Миллер эзэмшиж байсан бөгөөд тэрбээр 2000 оны гуравдугаар сарын 5-нд “Голден стэйт Уорриорз”-той тоглоход дөрвөн секундэд холын зайн шидэлтээ оруулж байв.
Бадди Хилд “Кливленд”-тэй 25 оноо, гурван самбараас авалт, гурван дамжуулалт гэсэн үзүүлэлттэй тоглосон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.