Гадаад мэдээДЭЛХИЙ
Жо Байден 2023 оны төсвийн төсөлд гарын үсэг зурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улсынхаа 2023 оны төсвийн төсөлд гарын үсэг зуржээ. Тэрбээр твиттер хуудастаа энэ талаар мэдээлсэн байна.
Ирэх санхүүгийн жилийн төсвийн онцлогийг тэрбээр “Украинд 45 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсон, батлан хамгаалах, эрүүл мэнд, гамшиг, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй тэмцэх ажилд илүү анхаарсан төсөв болсон гэж тодорхойлсон байна.
Ж.Байден гарын үсэг зурснаар холбооны засгийн газар 2023 оны есдүгээр сарыг дуустал 1.7 тэрбум ам.доллар зарцуулах эрхтэй болж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.