БНСУ: Ачааны машины жолоочийг хүний амь хөнөөсөн хэргээр байцаав

Сөүлээс өмнө зүгт орших Гвачон хотод гарсан хурдын замын хонгилын гал түймрийн улмаас таван хүн амиа алдаж, 37 хүн шархадсан хэрэг гарсан билээ.
Тэгвэл Кёнги Намбу мужийн цагдаагийн газраас Сөүлээс өмнө 15 км-ын зайд осол болсон газарт Үндэсний шүүхийн шинжилгээний алба болон галын албаныхантай хамтран газар дээр нь шалгалт хийж эхэлсэн талаар Ёнхап агентлагаас мэдээлсэн юм.

Гал өчигдөр /2022.12.29/ баруун боомт Инчон хотыг Соннам хоттой холбодог Кёнгины II хурдны замын Гвачон хэсэгт гарсан байдаг.
Тэгвэл хэргийн талаар дэлгэрүүлэхэд, гал таван тоннын даацтай хогийн ачааны машинаас эхэлж, хурдацтай тархаж, дуу чимээ нэвтрүүлдэггүй саравчуудыг бүрхэж, хэдэн арван машин хонгилд дарагдсан ажээ.
Цагдаагийн мөрдөн байцаах ажлаар ачааны машин шатсан болон эсрэг эгнээнд явж байсан таван тээврийн хэрэгсэлд нас барсан хүмүүсийн үхлийн шалтгааныг тодруулахаар төлөвлөж буй.
Өчигдөр буюу пүрэв гарагийн үдээс хойш галыг бүрэн унтраасан бөгөөд сүйдсэн 45 машиныг багтаасан ослын газрыг бүрэн бүтнээр нь хадгалж байгаа ажээ.
Түүгээр ч зогсохгүй хонгиын барилгын ажилд оролцогсод, гүйцэтгэгчид, хурдны замын ашиглалтыг хариуцдаг корпорацын барилгын ажил, засвар үйлчилгээний ерөнхий явцад ямар нэгэн асуудал гарсан эсэхийг шалгахаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар төлөвлөж буй.
Мөн осол болох үеэр хонгилын гарц хаах төхөөрөмж яагаад ажиллаагүйг цагдаа нар шалгах ажээ. Кёнгигийн цагдаагийн газраас ачааны машины жолоочийг хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр байцаасан байна.
Тус жолоочийн зүгээс хонгилд явж байхад нь машин гэнэт шатсан хэмээн мэдүүлэг өгчээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.