Нийгмийн
Талбайд шинэ оноо угтах иргэдэд зориулж автобус гаргана

“Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн уламжлалт арга хэмжээ маргааш буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний үдэш төв талбайд болно. Хоёр жил завсарласан шинэ жилийн мөнгөн үдэш энэ жил дараах хөтөлбөрийн дагуу явагдана.

Мөн энэ үеэр талбай дээр шинэ оноо угтсан иргэдэд зориулж нийслэлийн Нийтийн тээврийн газраас 18 чиглэлд 18 автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

Автобус талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү явна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Автобус т##байн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү явна. Зураг нь хаана байгаа юм бэ сэтгүүлчээ. чиглэл нь хаана хаана зогсох хэдэн цагаас хэдэн цагийн хооронд явах зэрэг юу ч байхгүй юу бичиж ямар мэдээлэл түгээж байна аан.