Зөвлөгөө: Витамин С-тэй жигнэсэн алим ханиадаас сэргийлэх, эмчлэх үр дүнтэй

Баярын өдрүүдэд хүүхдүүдэд ханиад томууны эхэн үед хэрэглэх энгийн аргуудыг зөвлөж байна.
1. Витаминжуулсан алим
Ханиадны эхэн үед жигнэсэн алим тун үр дүнтэй. Бэлтгэхдээ алимны доторх хэсгийг ухаж аваад бага зэрэг ус хийж үрлэн витамин С хийн жигнэх. Эсвэл ухсан хэсэгт аарц, зөгийн бал, тараг зэргийг хийж жигнэн, халуун бүлээнээр нь хүүхдэд идүүлнэ. Энэ нь ханиаднаас урьдчилан сэргийлэх болон дөнгөж эхэлж буй ханиаданд эмийг орлох хүчтэй. Лийр байсан ч болно.
2. Цэвэр жимсний ханд
Ханиадтай үед болон урьдчилан сэргийлэх үүднээс аньс, чацаргана зэргийг өдөр тутам хэрэглэх нь тустай. Эдгээр жимсийг шинээр нь худалдан авч, хэсэгчлэн хөлдөөж, буцалгаж өгвөл шим тэжээл нь алдагдахгүй. Мөн гашуун төрлийн жимснүүд учраас үзэм болон зөгийн балаар амталж өгвөл таны хүүхдэд таалагдах болно.
3. Цагаан гаа, лимон, зөгийн балын ундаа
Энэхүү ундаа нь мөн ханиаднаас урьдчилан сэргийлэх болон ханиад дарах үйлчилгээтэй. Лимоныг нарийн хэрчиж, зөгийн бал сахартай хольж, сайтар шингээж өгнө. Дээр нь хоёр ширхэг лемонд нэг лемоны хагастай тэнцэх үрж бэлдсэн цагаан гаа байхаар тооцож, сайтар ариутгасан тагтай шилэнд бэлдцүүдээ хийж зөгийн балаа нэмнэ. 7-14 хоног хадгалсны дараа усанд болон цайнд нэг халбагыг уусгаж хэрэглэнэ.
4. Сүүнд сармис, цагаан гаа, таргаван шийр зэргийн аль нэгийг хийж буцалгаж ууснаар хий ханиалганд их үр дүнтэй. Гэхдээ хөлс их гарах тул салхи авхуулахгүй байх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй.
5. Адууны мах сармистай шөл. Адууны мах нь шим тэжээл баялаг тул сармистай нэгдсэнээр ханиадны нянгийн үржлийг зогсоож бие мах бодийг тэнхрүүлдэг.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дажгүй л санаа байна. Аарц бол эрс өөрчлөлт үзүүлдэг. Дула##аад аарцаа уув##.
Хэрэг тэй зөв зөвлөмж юмаа мэддэггүй хүмүүс зөндөө л байдаг .
Monngol hund aarts