Нийгмийн

Есөн орны 18 киног нийслэлийн кино театруудын дэлгэцнээ толилуулна

11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр /2019.10.15/ “Тэнгис” кино театрт  нээлтээ хийсэн. Тус кино наадмын хүрээнд энэ жил есөн орны 18 киног нийслэлийн кино театруудаар хуваарийн дагуу үзүүлнэ.

Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг энэ сарын 14-20-ны өдөр үзэх боломжтой. “Улаанбаатар”  кино наадмын хөтөлбөр нь монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, кино форум, сургалт гэсэн таван хэсгээс бүрдэж байна.

Өчигдөр “Тэнгис” кино театрт 2019 оны Венецийн Олон улсын кино наадмын шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшсэн Францын кино найруулагч Фабиен Бертодын “Ер бусын ертөнц” уран сайхны киног үзүүлж энэхүү наадмын гарааг эхлүүлсэн юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button