ДЭЛХИЙ

Трамп БНСУ болон БНАСАУ-ын хилийн цэрэггүй бүсэд зочилно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Их 20”-ийн бүлгийн гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа Өмнөд Солонгост айлчилж, БНСУ болон БНАСАУ-ын хилийн цэрэггүй бүсэд зочлохоор төлөвлөсөн талаар Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ.

Хөх ордны төлөөлөгч CNN-д мэдээлэхдээ, Трампыг Солонгосын хойгт айлчлах үеэр бямба, ням гариг таарч буй тул БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нартай гурвалсан уулзалт хийх төлөвлөгөө байхгүй гэжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ко Мин Жунг даваа гаригт “Трамп ирэх бямба гаригт Мүнтэй уулзана” хэмээн мэдээлжээ. Цагаан ордны төлөөлөгч цэрэггүй бүсэд зочлох Трампын төлөвлөгөөний талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй аж.

ТАСС агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Хойд Солонгосын нөхцөл байдал, цөмийн зэвсэглэлээс ангижруулах асуудлаар болон Вашингтон, Сөүлийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцах юм байна.

Трамп зургадугаар сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд Сөүлд айлчлах болсон талаар Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээс иш татан CNN агентлаг уламжилжээ. Тэрбээр Сөүлд айлчлах үеэрээ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахгүй хэмээн гадны хэвлэлүүд мэдээлж байна.

Трамп зургадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Японы Осака хотноо болох Их 20″-ийн бүлгийн гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцоод, тэндээсээ Өмнөд Солонгост БНСУ-д хоёр өдрийн айлчлал хийх аж.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button