Нийгмийн

Нигерийн тамирчин Мошод Афолаби нутаг буцжээ

Мэргэжлийн хөлбөмбөгчин болох, гадаадын томоохон клубт хүчин зүтгэх мөрөөдөлдөө хөтлөгдөн Монголд ирсэн ч нутаг нэгт агент Майкл гэдэг хүнд мэхлүүлсэн Нигерийн тамирчин Мошод Афолабигаас манай сайт өмнө нь ярилцлага авсан билээ.

Тэрбээр "Монголд манай улсын Элчин сайдын яам байхгүй. Визээ сунгуулахын тулд заавал өөр улсад очих учиртай юм билээ. Тийшээ явах зардал надад байхгүй. Үнэнийг хэлэхэд хэнд хэлэх, хаана хандах учраа олохгүй явсаар өдий хүрлээ. Визний хугацаа нэг хоногоор хэтрүүлэхэд хоёр ам.долларын торгуултай. Жил гаруй хэтрүүлсэн болохоор торгууль нь талийсан. Гадаадын иргэн харьяатын газарт хандвал намайг шууд бариад хорьчих байх. Тэгэхээс нь их айж байна ” гэж ярьсан юм.

Уг ярилцлага нийтлэгдсэний дараа ГИХГ-аас Нигерийн тамирчин Мошод Афолабитай уулзаж, боломжит байдлаар хуульд нийцүүлэн, нутаг буцаах асуудлыг судална гэж илэрхийлсэн байдаг.

Тэгвэл ГИХГ-аас Нигерийн тамирчин Мошод Афолабигаас албадан нутаг буцаах ажлыг зохион байгуулж, 2019.10.11-нд хилээр нэвтрүүлсэн байна. “Аль-Жазира” агентлаг Нигерийн тамирчин Мошод Афолабиг "Монголд мөрөөдөлтэйгээ гацсан Африк хөлбөмбөгчин” гэж онцолсон байдаг. Тэрбээр Монголын хөл бөмбөгийн багт тоглохын тулд аавынхаа газрыг зарж ирсэн талаараа манай сайтад өгсөн яриандаа онцолсон юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-15 19:11

Энэ Нигерүүд хэцүү хүмүүс шдээ. Хар тамхи, интернэт з�##�илангаар дэлхийд дээгүүрт жаг�####�г улс. Монголоос гаргасан нь болж дээ.

Зочин
Зочин
2019-10-16 01:45

mongol;chuud shig bulainuud delhiid harin ch baihgui shuu. arhi, z####iral, huuran mehlelt, avilgal. Uursduu neeh ariun umshig bitgii shaa chi muu l###r.

Холбоотой мэдээ

Back to top button