Нийгэм мэдээ
Хөтөлбөр: Сүхбаатарын талбайд “Мөнгөн үдэш” арга хэмжээ болно

Арванхоёрдугаар сарын 31-нийг тохиолдуулан "Мөнгөн үдэш" арга хэмжээ Сүхбаатарын талбайд болох юм.
Уг арга хэмжээнд Ice top, S4, Fla, дуучин Nene, O.Z, Ginjin, Mrs.M, Тоонот, Сүнс, Татар, Lumino, дуучин Ж.Алтанцэцэг, GangBay нарын уран бүтээлчид оролцох юм байна.
Цэнгүүн 21:00-00:30 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд он солигдох мөчид нийслэлийн хоёр цэгт буюу Төв талбай болон Монголын Хүүхдийн ордны талбайд ёслолын буудлага хийхээр төлөвлөжээ.
Цар тахал, хөл хорионы улмаас "Мөнгөн үдэш" арга хэмжээг 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй.
Г.САНСАРМАА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.