Гадаад мэдээДЭЛХИЙ
Ромын хамба асан XVI Бенедикт таалал төгслөө

Бүх католик шашинтны тэргүүн хамба асан XVI Бенедикт 96 насандаа таалал төгссөнийг Ватикан зарлалаа. Сүүлийн 50 жилд хамбаар өргөмжлөгдсөн анхны герман үндэстэн тэрээр өнөө өглөө Ватиканы “Mater Ecclesiae” сүм дэх өргөөндөө насан хутгийг олсон байна.
Йозеф Ратцингер нь 1927 онд Германы Бавар мужид төрсөн. 2005 оны дөрөвдүгээр сарын 19-нд Пап ламаар өргөмжлөгдөж, 2013 оны хоёрдугаар сарын 28-нд суулаасаа буусан. Тэрээр хамба ламын суудалд залрахдаа 1730 оны Климент XII-оос хойш хамгийн ахмад насандаа өргөмжлөгдсөн хэмээн дээд амжилт тогтоогдсон бол буухдаа 1415 оноос хойш амьд ахуйдаа суудлаа шилжүүлсэн анхны хамба хэмээн түүхэнд бичигдсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ом мани бад хум.