Украинаас БНАСАУ хүртэл: Дэлхийн улс орнууд шинэ оныг хэрхэн угтав

Хүн төрөлхтөн 2023 оноо угтан авлаа. Газар зүйн байршлаасаа хамаараад Самоа улс, самоачууд хамгийн түрүүнд 2023 онтой золгон, үндэсний дуу бүжгээрээ чимэглэн тэмдэглэжээ.
Дайн тулаан, цар тахал, улс төрийн тогтолцооноос үл хамаараад Украин, ОХУ, БНХАУ, БНАСАУ-д иргэд нь шинэ итгэл найдвар тээн шинэ жилийг ёслол төгөлдөр, сэтгэл догдлон угтсан байна.
Мельбурн, Сидней хотуудад их хэмжээний салют буудаж шөнийг өдөр шиг гэрэлтүүлсэн бол Хонконгчууд хэдэн зуун дроноор "2023 оны шинэ жилийн мэнд хүргэе" гэсэн бичээс толилуулав.
Дубайд сүндэрлэх дэлхийн хамгийн өндөр барилга “Бурж халифа” салютын хурц гэрэл дор дүр төрхөө гайхуулж, цугларсан олны сэтгэлийг хөдөлгөжээ.
Дэлхийн хамгийн өргөн уудам газар нутагтай улс болох Оросын Холбооны Улс Камчаткаас Калининград хүртэл 10 цагийн турш ээлжлэн шинэ оноо угтаж, баяр хөөрт умбацгаалаа.
Зарим улс оронд коронавирусын улмаас хөл хөдөлгөөн ихтэй хүмүүсийн дунд халдвар авахгүйн тулд бүх явган зорчигчид амны хаалт зүүсэн байна. Дэлхийн өнцөг булан бүрээс авсан баярын гэрэл зургуудыг eguur.mn нэг дор цуглуулан уншигч та бүхэндээ хүргэж байна.
Бээжин, БНХАУ. Ng Han Guan/AP
Дубай, АНЭ. Satish Kumar/Reuters Дубай, АНЭ. Expo 2020/Christopher Pike/Handout via Reuters
Куала Лумпур, Малайз. Xinhua/Zhu Wei/Global Look Press
Лондон, Англи. Toby Melville/Reuters
Луганск, Украин. Александр Река/ТАСС
Москва, ОХУ. Alexander Zemlianichenko Jr/AP
Нью Йорк, АНУ. Dieu-Nalio Chery/Reuters
Парис, Франц. Christian Hartmann/Reuters
Пеньян, БНАСАУ. Cha Song Ho/AP
Рио де Жанейро, Бразил. Ricardo Moraes/Reuters
Санкт Петербург, ОХУ. Dmitri Lovetsky/AP
Сидней, Австрали. Jaimi Joy/Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.